Хаврын тэргүүн сарын хар бар сарын хөх луу өдөр өнөөдөр тохиож байна. Амралын өдөр, тэр дундаа эр цэргийн баярын өдөр болоод ч тэрүү энэ өглөөн цас нэг л гоёхон байна. Урьд шөнө орсон цас угтан ирэх хаврын өнгийг илтгэнэ. Эхэлж буй хаврын тэргүүн сард зөөлөн цасны өнгийг хэн хүнгүй баярын сэтгэл тэнийнэ. Өнөөдөр нэг л өөр өглөө байна. Магадгүй энэ цас эрчүүдэд зориулагдсан гэмээр сэтгэл уужраана.
СЭТГЭГДЭЛ