Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН МАНЛАЙЛЛЫН НЭГДЭЛ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
МОНГОЛЫН БАГ, КАМБОЖИЙН ШИГШЭЭТЭЙ ТАЛБАЙД НЬ ТОГЛОЖ 1:1-ЭЭР ТЭНЦЛЭЭ
Image
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Image
БҮРЭН ЭРХ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮ, ҮҮРЭГ ҮҮ?
Image
“ХИМИ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
“ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ САНУУЛАХ БАЙДЛААР ХЯЗГААРЛАНА
Image
ТЕГ-ААС ''МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ'' ХӨДӨЛГӨӨНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 2-4 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ХҮҮХДИЙН АВТОБУС” ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ӨНӨӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
АХБХ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Image
ТАНИЛЦ: МАРГААШААС ЯВЖ ЭХЛЭХ “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ МАРШРУТ
Image
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭС АНХНЫ ЖИШИГ ХОРООЛОЛЫГ БИЙ БОЛГОНО
Image
О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
Image
СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУД, УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Image
ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
УКРАИН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.МӨНХБАТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Image
С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Image
ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
Image
ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА
Image
ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР ОРОЙ МОНГОЛД ИРЖЭЭ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
Image
БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Image
Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
Image
Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Image
МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
Image
Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
Image
ХАЛДВАРТ БУС ӨВЧИН ГЭЖ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ӨВЧИН БЭЛЭГЛЭХИЙГ ХЭЛНЭ
Image
АВСТРАЛИЙН ГАМШИГ, ОСЛЫН ҮЕД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО
Image
РОНАЛДУ БАГАА ОРХИХ УУ?
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛУУД 2019/11/13
Image
БАЯНХОШУУНЫ ГЭР ХОРООЛОЛД ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖ БҮХИЙ ДЭД БҮТЦИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
ХОЁР ТАЛЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНЫ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
Image
Сонгуулийн ирцийг 22.00 цагийн байдлаар ямар байгаа талаар СЕХ-ноос мэдээлж байна.
Image
ӨМӨЗО-НЫ ААН-ҮҮДТЭЙ 460 САЯ АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Image
ХОВДОД СҮҮ, ТАРАГ ХОВОР БАЙНА
Image
Нэг ам.доллар 2090 төгрөгтэй тэнцлээ
Image
Ичээнээсээ гарсан "шарк танк"
Image
2020 ОН ГЭХЭД УМАРД СОЛОНГОСЫГ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС БҮРЭН АНГИЖРУУЛАХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
Image
Тонусгүй жирэмсэн
Image
Дэлхийн эдийн засгийн хөгжлийн 30 хувийг Хятад улс дангаараа хангах болжээ
Image
ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД СУШМА СВАРАЖ МОНГОЛД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
Image
Д.Ганболд: Лицензийг төрийн мэдэлд авмаар байна
Image
ХОНИНЫ МАХНЫ ХЭРЭГЛЭЭ ИХТЭЙ ОРНУУД РУУ МАХ ЭКСПОРТЛОХОД ХОЁР УЛС ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙД САНАЛ НЭГДЭВ
Image
Монгол инженерүүд энэ жил гадны 20-25 онгоц засах төлөвлөгөөтэй байгаа
Image
Хэт халуунд ямар хүнс идэж болохгүй вэ
Image
АТГ-ЫН ДАРГЫГ ТОМИЛОХ ЭСЭХИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
ШИНЭ НАМЫН ДАРГААР Ж.БАТЗАНДАНГ СОНГОЛОО
Image
Банш Батаагийн ИЧМЭЭР НУУЦ
Image
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХХК IPO ГАРГАХАД “ДОЙЧЕ” БАНК ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ ГЭВ
Image
Хүүхэд өдрийн шингэний хэрэгцээгээ авч чадахгүй бол бөөр нь өвдөх эрсдэлтэй
Image
ХОЁР СОЛОНГОСЫН МАРГААШИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОХ ТӨЛӨӨЛӨГЧИД ТОМИЛОГДЖЭЭ
Image
ОРЛОГИЙН ҮҮД НЭЭХ НУУЦ ДОМЫН АРГУУД ХАДГАЛААД АВААРАЙ
Image
Далай ламын айлчлалтай холбогдуулан Хятад улс эдийн засгийн хориг арга хэмжээ авахгүй
Image
Э.Төрмандах: Аархал дуугаа Өсөхөө дүүтэйгээ дууллаа...
Image
Б.Хөхбаатар: Түүх, улс төрийн нөхцөл байдал хүмүүсийн соёл, хүмүүжлийн амьдралд нөлөөлдөг юм
Image
ХОНЬ, ТУУЛАЙ ЖИЛТЭН АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД САЙН
Image
АТГ-ЫН ДАРГАД 179, ДЭД ДАРГАД 317 ХҮН НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ
Image
Э.ЦЭНДБААТАР ӨРСӨЛДӨГЧӨӨ 5:0-ЭЭР ЯЛЖ ХҮРЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОХООР ТУНАЛАА
Image
ГАХАЙН МЯЛЗАН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ
Image
НИСГЭГЧИЙН ҮНЭМЛЭХИЙГ 131 НИСГЭГЧИД ОЛГОЖЭЭ
Image
У.ХҮРЭЛСҮХ: ДОРНОГОВЬ ТӨМӨР ЗАМ, НЕФТИЙН ҮЙЛДВЭР, ЧӨЛӨӨТ БҮСЭЭ ДАГААД ХӨГЖИХ ИРЭЭДҮЙТЭЙ
Image
Image

Зураач Л.Хонгорзул: Монголд Мэргэжлийн Урлаг шүүмжлэгчид дутагдаж байна

Зураачид эмэгтэй хүний  гоо сайхан, хүчирхэг ертөнцийг өөрийн өнцгөөс хурц, тод гэгээлгээр тусгадаг. Тэдний нэг бол яах аргагүй зураач Л.Хонгорзул юм. Тэрээр 2003 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Монгол зургийн ангийг төгсөж саяхан СУИС-ийн Дүрслэх Дизайн Урлагийн сургуульд магистр хамгаалсан байна. 2010 оноос уран бүтээлийн гараагаа “Монгол” гэж нэртэй бүтээлээр эхлүүлж  байжээ.  Түүний бүтээлүүдээс маш тайван, гэгээлэг байдал мэдрэгддэг. ярилцаад суухад ч тэр бодол минь сарниагүй юм. Ингээд түүний ертөнцөөр хамтдаа аялцгаая.

"Монгол", 2010 

Яагаад заавал эмэгтэйчүүдийг зурдаг юм бэ?  Эрэгтэй хүнийг зурж болдоггүй юмуу? Энэ талаар яриагаа эхлүүлье.

-Хэдийгээр эмэгтэй хүнийг дүрсэлж байгаа ч нийгэмд хүний сэтгэл зүй, гоо сайхан юун дээр яаж илрэх вэ? гэдгийг харуулахыг зорьдог. Эрэгтэй хүнээс санаа аваад эмэгтэй хүнийг дүрсэлсэн бүтээлүүд ч байдаг.

Та их гэгээлэг хүн үү?

-Хүн л юм хойно жаргана, зовно хүний амьдралд тохиож болох бүхий л үйл явдлыг зургаараа илэрхийлдэг. Гудамжинд гараад алхахаар болохгүй бүтэхгүй, муу муухай зүйлүүд зөндөө байна. Гэхдээ заавал тийм байна гээд суух биш Дүрслэх Урлаг гэж ийм гоё зүйл байхад заавал муу муухайг зураад байхыг хүсдэггүй. Тийм болохоор бүтээлүүдээ гэгээлэг талаас нь харж зурдаг.

Та хайрыг ямар өнгөөр төсөөлдөг бэ?

-За их л хурц тод олон өнгөтэй байх даа. Гэхдээ миний хувьд зөөлөн, дулаахан ягаан өнгө л юм байна.

 Бүтээлүүд дээрээ яагаад хурц, тод өнгөнүүдийг сонгодог вэ?

-Зураач бүр өөрийн таашаадаг өнгөтэй. Гэхдээ миний хувьд тухайн зургаараа юу илэрхийлж байгаагаа гаргаж ирэхын тулд ямар өнгө шаардлагатай вэ гэдгийг л зурганыхаа утга санаанд нийцүүлэн сонгож хийдэг.

Эмэгтэй хүний үс урт эсвэл заавал дээрээ шуусан байх ёстой юм уу?

-Ерөнхийдөө Монгол зураг бурхан зурагтай адилхан нарийн зураас, дүрслэлийн арга ажиллагаатай байдаг. Эмэгтэйчүүд дээр Дорно Дахины бурханлаг шинж чанарыг шингээгээд бурханы суудал, мутарын /гар/  хөдөлгөөн гэх мэт элементүүдээс санаа аваад орчин үеийн дүрслэлээр илэрхийлдэг. Гэхдээ Монгол зургийн үндсэн чанар тусгагдаж байдаг. Эмэгтэй хүний үсийг дүрслэхдээ бол тухайн хүний үсэнд туулж ирсэн амьдралынх нь замнал, энерги бүхий л зүйл шингэсэн байдаг гэж боддог. Тиймээс эмэгтэй хүний хамгийн чухал гоо сайхан бол үс. Үсийг дүрслэлийн хувьд зурахад хаашаа л бол хаашаа дүрсэлж ямар ч хөдөлгөөнд оруулж болдог нь давуу тал болж өгдөг. Гоо сайханаар нь илэрхийлж болно эсвэл үсний дүрслэл, өнгө, хөдөлгөөнөөр нь бүтээлээ баяжуулж өгдөг.

Таны хувьд “Монгол эмэгтэйчүүд” бусад орны эмэгтэйчүүдээс дотоод мөн чанарынхаа хувьд юугаараа ялгардаг вэ?

-Монгол эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдээс илүү хүчирхэг санагддаг. Эрчүүдийг авч явж байгаа байдал болоод нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо маш сайн. Баатарлаг ч гэх юмуу? Дээр үеийн хатадын тухай кинон дээр хүртэл тэрхүү хатан ухааных нь тухай өгүүлсэн байдаг. Өнөөдөр ч гэсэн орчин үе ирчихээд байхад ар гэрийнхээ амьдралыг нуруун дээрээ үүрч яваа хэрнээ өөртөө итгэлтэй, баатарлаг эмэгтэйчүүд маш олон байна.

"Домог"

Таны “Домог” гээд энэхүү бүтээл их анхаарал татсан. Монгол гэрийн тооныг яагаад эмэгтэй хүний бэлхүүсээр оруулж зурсан юм бэ?

-Хүмүүс зургийг янз бүрээр л хардаг. Ямарваа зургийг яаж харж ойлгох нь тухайн хүний таалал. Үгүй ээ, би энэ зургийг ийм зүйл бодож зурсан гэж хэзээ ч тулгахгүй. Миний түрүүн ярьсан Монгол эмэгтэй бусад орны эмэгтэйчүүүдээс сэтгэл зүй уламжлалын хувьд маш өөр. Байгальтайгаа хүйн холбоотой. Хичнээн бид өнөөдөр гоё байшинд амьдарч байгаа ч гэсэн Монгол эмэгтэй бол нар, сар, тэнгэртээ цай сүүнийхээ дээжийг өргөж ёс заншлаа өдийг хүртэл аваад л явж байгаа. Тэр утгаараа энэ зургандааа байгаль, ус, агаар, ургамалыг дүрсэлсэн байгаа.  Энэ бүтээл дээрээ маш олон шүүмжлэл сонссон. Монголчууд хэзээ ч тооноороо толгойгоо гаргадаггүй. Тэгэхэд чи тооноороо толгойгоогоо гаргах нь битгий хэл эмэгтэй хүний бэлхүүсээр тооно оруулсан байна гэсэн шүүмжлэлүүд байсан. Гэхдээ уран бүтээлч бусдын бодлоор ийм зураг зурж болохгүй, тийм ч зураг зурж болохгүй гэвэл тухайн уран бүтээлчээс хэзээ ч юм гарахгүй. Өнөө үед эмэгтэй хүн л Монголын нийгэмд тэр гэрийг авч явж байгаа. Мөн хөлийн хуруун дээрээ зогсох маш хэцүү. Гэхдээ  энэзурган дээр маш өөртөө итгэлтэй зогссон байгаа. Эмэгтэй хүн гэрийн багана, тулгуур, ноён нуруу бололцож явдаг гэдэг утгаар санаа авч энэхүү бүтээлийг хийсэн. 

Монголд урлаг шүүмжлэгчдийн түвшин ямархуу хэмжээнд байна вэ?

-Урлаг судлаач гэсэн мэргэжлээр маш олон хүмүүс төгсөж байна. Мундаг чадвартай багш нар ч цөөнгүй бий. Гэхдээ чиглэл, чиглэлийн бүтээлүүд дээр дагнаад шүүмжилдэг хүмүүс ховор санагддаг. Монголын хэмжээнд мэргэшсэн шүүмжлэгчид маш дутмаг. Гадны улс орноос шүүмжлэгчид ирээд уран бүтээлчидтэй ярилцаад тодорхойлолт өгч л байдаг. Гэвч дотооддоо мэргэжилтэн үнэхээр эрэлт, хэрэгцээтэй байна. Шүүмжлэгч байвал Монголын урлаг хөгжиж чанаржих юм болов уу? гэж боддог юм.

Зургийг яаж ойлгох ёстой юм бэ?

-Зургийг уншина гэж байдаг ш дээ.  Дөнгөж хараад тухайн хүнд сэтгэл хөдлөл өгөх юмуу? Юу өгөхыг нь бол мэдэхгүй юм. Гэхдээ удаан харж, сайн ажиглаж юу хэлэх гээд байгаа өнгийг нь, дүрслэлийг нь, утга санааг нь ажиглаж дахин дахин харах хэрэгтэй. Галлерей маш олон болж үзэсгэлэнгүүд хаа сайгүй үнэ төлбөргүй дэлгэгдэж байгаа нөхцөлд Дүрслэх урлаг гэдэг хүнд сайхан мэдрэмжийг өгдөг учраас таашаал авч, хүндэлж хайрладаг байх хэрэгтэй.

"Жинхэнэ хүн"

Таны энэ бүтээл их сонирхол татсан. Ямар нэртэй зураг вэ?

-Энэхүү бүтээл маань “Жинхэнэ хүн” гээд нэртэй зураг байгаа.

 Яг ямар  утгатай зураг юм бэ?

-Миний хувьд нийгэм дээр амьдарч байгаа хүмүүс бие биетэйгээ чин сэтгэлээсээ харьцахаа больчихсон юм шиг санагддаг. Бидний үр хүүхэд, ах, дүү, өвөө, эмээ нар  нэгнийгээ хайрлах хүндлэх “хүн” гэдэг утга жинхэнэ мөн чанараар хандахаа байчихсан юм шиг ээ. Тийм болохоор түүнийг илэрхийлэхын тулд нийгэм дээр байгаа бүхий л хүмүүс эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай бидний биеэр адилхан л цус гүйж байгаа. Гэхдээ тухайн хүний чин сэтгэл “Жинхэнэ Хүн” гэдэг чанар хаана байгаа юм бэ?  Дотоод ертөнцөөрөө, хүн гэдгээрээ бие биентэйгээ харилцая гэсэн санааг л илэрхийлэхийн тулд зурсан зураг байгаа.

Таны энэ зургийг хараад шүтлэгтэй байх гэсэн бодол төрсөн. Та  ер нь шүтлэгтэй юу?

-Тийм айхтар шүтлэгтэй гэж хэлэхгүй. Гэхдээ шашин гэдэг улс орнуудын онцлог байдал, ёс заншил, зан үйлээр өөр боловч “Нэг л Зүйл” гэж ойлгодог. Тийм болохоор миний хувьд Монгол шашинаа хүндэтгэж хайрладаг. Өөрөө ч гэсэн заримдаа дотроо сүсэглэж боддог.

Тэгвэл таны хувьд амар амгалан гэж юуг хэлэх вэ?

-Амар амгалан гэдэг сэтгэл амгалан, тайван байхыг л хэлэх байх даа.  Хүн амар амгалангаа оюун ухаан, бодлоороо бий болгож болдог гэж үздэг.

Монголын зураачдаас хүндэлж явдаг зураач байдаг уу?

-За ёстой бодож байгаагүй юм байнаа. Хүнийг дагаж дуурайна гэдэг дүрслэх урлагт байж болохгүй зүйл байх гэж боддог. Гэхдээ хувь хүн талаас нь хүндэлж хайрлаж явдаг зураачид зөндөө бий. Уран бүтээлчид өөр, өөрийнхөө ертөнцөөс дор бүрнээ бүтээлээ хийгээд явдаг учраас хоорондоо адилхан гэсэн зүйл байхгүй. Тиймээс хувь хүн талаас нь л хүндэлдэг.

Анхны бие даасан үзэсгэлэнгээ хэзээ гаргаж байсан бэ?

-Хамгийн анхны бие даасан үзэсгэлэнгээ 2012 онд гаргасан. “Нандин” гээд нэртэй 18 бүтээлээс бүрдсэн үзэсгэлэн дэлгэж байсан.

Дараагийн үзэсгэлэнгээ хэзээ гаргах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Дараагийнхаа үзэсгэлэнг 2018 онд гаргах төлөвлөгөөтэй байна. Төсөл бичдэг учраас нийтдээ хэдэн бүтээл хийхээ хараахан төлөвлөөгүй л байна. Гэхдээ одоохондоо хийх ёстой бүтээлүүдээ хийж байгаад л жилийн хагасаас төлөвлөгөөндөө орох бодолтой байна даа.

Бидэнтэй халуун яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. Цаашдынх нь уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье.

-Баярлалаа

 Ярилцсан: Н.Мичидмаа

Гэрэл Зургийг: Б.Баянжаргал

 

 

СЭТГЭГДЭЛ

Comments

  • Image

    17:40:10 202.70.46.209

    Эмэгтэй хүн энэ нийгэмд хариуцлагатай бас арчаатай гэж үнэн. Бодит байдал ийм л бна. Сайхан ярилцлага болжээ


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6