Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ БОЛ МИНИЙ ХУВЬД ДЭЭД ХҮЧ ЮМ
Image
НИЙСЛЭЛД 24 ЦАГИЙН ДОТОР 67 ИРГЭН УГААРТЖЭЭ
Image
18 АЛБА ХААГЧ ТУС БҮРТ НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ
Image
НАРНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДУЛААН БОЛГОХ АРГЫГ НЭЭЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР НӨАТ-ЫН АЗТАНУУД ТОДОРНО
Image
НИЙТ ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 18.2 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР
Image
ДОРНОД, СҮХБААТАРЫН НУТАГ, ХЭНТИЙН ЗҮҮН БОЛОН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
КЕНИ УЛСАД ХУРАЛД ОРОЛЦООД ИРСЭН 19 ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ТУСГААРЛАЖЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АВТОМАШИНЫГ АЛБАНЫ БУС ЗОРИЛГООР АШИГЛАСАН ТОХИОЛДОЛД АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ
Image
ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНӨӨС УИХ-Д ХАНДАН ИРҮҮЛСЭН ШААРДЛАГЫН ХАРИУГ ӨГӨВ
Image
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЗҮЙЛ, 36 ЗААЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ
Image
ХҮЙ ДОЛОО ХУДАГ ДАХЬ ''МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ''-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
МЭРГЭН БУУЧ, БААТАР
Image
ЗҮРХ СУДАСНЫ ЭМИЙН БОРЛУУЛАЛТ 14.8 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ, НИЙТ БОРЛУУЛАЛТЫН 44.0 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
ЗАРИМ НУТГААР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА
Image
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ТУСЛАХ З.ТӨМӨРТӨМӨӨ ГЭГЧ БУСДЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
"МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ”-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ХУД УГААРТАХ ЭРСДЭЛТЭЙ ӨРХҮҮДИЙН ПИЙШИН ЯНДАНГ ЗАСВАРЛАХ БАГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
СТА, ЗУРААЧ Н.АМГАЛАНБААТАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ДӨРӨВ ДЭХ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЗАМ, ДАВАА ХААГДАХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙГААГ АНХААРНА УУ
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН МАНЛАЙЛЛЫН НЭГДЭЛ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
МОНГОЛЫН БАГ, КАМБОЖИЙН ШИГШЭЭТЭЙ ТАЛБАЙД НЬ ТОГЛОЖ 1:1-ЭЭР ТЭНЦЛЭЭ
Image
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Image
БҮРЭН ЭРХ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮ, ҮҮРЭГ ҮҮ?
Image
“ХИМИ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
“ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ САНУУЛАХ БАЙДЛААР ХЯЗГААРЛАНА
Image
ТЕГ-ААС ''МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ'' ХӨДӨЛГӨӨНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 2-4 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ХҮҮХДИЙН АВТОБУС” ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ӨНӨӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
АХБХ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Image
ТАНИЛЦ: МАРГААШААС ЯВЖ ЭХЛЭХ “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ МАРШРУТ
Image
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭС АНХНЫ ЖИШИГ ХОРООЛОЛЫГ БИЙ БОЛГОНО
Image
О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
Image
СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУД, УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Image
ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
УКРАИН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.МӨНХБАТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Image
С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Image
ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
“ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2017” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Image
МАЛАА БАЙНГА ТЭЖЭЭЖ БАЙГААГААС БЭЛТГЭСЭН ӨВСӨӨ ДУУСЧЭЭ
Image
“Amjilt award`s 2016” оны шилдгүүдээ шалгарууллаа
Image
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАН ТӨРИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛНА ГЭВ
Image
НИЙСЛЭЛИЙН 104 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ХОЁР ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Image
Монголчууд ганц нүүдлийн биш хот сууринг үндэслэгчид болохыг гэрчилсэн үзмэрүүд
Image
Маргаашаас мөрдөгдөх Улсын бүртгэлийн тухай хуулийн иргэдэд хамгийн их хамааралтай ТАВАН заалт
Image
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ 07-Р САРЫН 22-НООС 8-Р САРЫН 5-НЫГ ХҮРТЭЛ ЯВАГДАНА
Image
Өдөр тутмын хэвлэлийн онцлох мэдээний тойм
Image
НҮБ-ЫН XVI ЗАГВАР ХУРАЛДААН “MONGOLIA MUN 2019” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Image
ЖАГСААЛЫН ҮЕЭР ҮЙМЭЭН ДЭГДЭЭЖЭЭ
Image
Хүүхдийн баяраар 33 градус хүртэл хална
Image
Хятад улсын алт олборлолтын өнөөгийн байдал
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
УИХ-ЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО ХУРАЛДАНА
Image
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Image
Цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой гомдол, мэдээллийг 126 дугаарын утсаар авна
Image
ЯВГАН ХҮНИЙ ЗАМ АРГА ХЭМЖЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Image
Тачаангуй А.Туяа "ганц бие байхын давуу талуудыг магтав"
Image
“Өглөөний гудамж” энэ долоо хоног дуустал ажиллана
Image
“ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ 2018”
Image
Манай бөхчүүд Буриадаас найман медаль хүртлээ
Image
Сонгууль ингэж өрнөнө
Image
Хурдан эдгэж, хурдан мотоциклоо унах юмсан гэж бодсон
Image
Жонни Депп алдагдалд оров
Image
УИХ-ЫН ГИШҮҮДЭЭР НИЙТИЙН ЖОРЛОН УГААЛГАЖ, ЦАС АРИЛГУУЛЦГААЯ
Image
ЗАВХАНЫ ЦЭЦЭН-УУЛ СУМ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ БОЛЖЭЭ
Image
С.Баяр ба М.Энхсайхан
Image
Монголын телевизүүд асуудлаа хэлэлцэж байна
Image
''ТОКИО 2020'' ОЛИМПИЙН РОБОТУУДТАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Image

Сүлжээний луйвар гэж юу вэ

Цахим ертөнцөд “Манай сүлжээнд нэгдсэнээр 400 мянгыг 800, 800 мянгыг 960 мянган төгрөг болгох боломжтой. Мөн долоо хоног бүр цалин авдаг. Өчигдөр л гэхэд 1500 хүний цалин гарсан байна” хэмээн зар түгээсэн байх юм. Уг зарын дагуу 62500 юм уу 135 мянган төгрөгөөр нэгдэж, амласан ёсоор мөнгөө өсгөн авч байна. Өнгөцхөн харахад энэ бизнест ямар ч заль мэх байхгүй юм шиг харагдана. Үнэндээ энэ бол цэвэр луйвар гэдгийг мэргэжилтнүүд сануулж байгаа юм.

“Та цалингаасаа гадна нэмэлт орлоготой болж санхүүгийн бэрхшээлээс гарахыг хүсэж байна уу” хэмээн “G-Time”, “62500”, “1-9-90” зэрэг сүлжээний бизнесүүд хорхой хүргэм зарлалаараа хүмүүсийг урин дуудсаар байна.
Байрны зээл, машины зээл, оюутны сургалтын төлбөр гээд санхүүгийн тулгамдсан асуудлаа хамгийн амархан бөгөөд хурдан аргаар шийдэх хүсэлтэй хүмүүс олон бий. Ийн иргэдийн цалингаас гадна нэмэлт мөнгө олох зорилгыг ашиглан их хэмжээний мөнгө эргэлдүүлэн, олон хүнийг хохироож мэдэх бизнесийн сүлжээ “цэцэглэсээр” байна.

“Хуулиараа энэ чиглэлийн бизнесийг Монгол Улсад эрхлэх хориотой байдаг. Үүнд Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд хориглосон дөрөвхөн үйл ажиллагаа бий.Түүний нэг нь олон шатлалт маркетинг. Нөгөөтэйгүүр олон шатлалт маркетинг худалдааны бизнест хамаардаг харилцаа юм. Тиймээс ч үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө олон улсын худалдаа эрхэлнэ гэж авсан байдаг. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооны эрхлэх асуудалд багтдаггүй. Бараа бүтээгдэхүүн зарахгүйгээр санхүүгээр дагнасан бизнес нь цэвэр луйврын шинжтэй үйл ажиллагаа гэдгийг анхааруулъя” гэх мэдээллийг тус хорооны мэргэжилтэн хэлэв.

Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор гаргасан мэдэгдэлд:

-Санхүүгийн зохицуулах хорооны хууль, тогтоомжоор хүлээсэн үүрэг, эрхлэх асуудал болон зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, бүртгэл, хяналтын хэрэгслүүд ашиглан явуулж буй зохицуулалтад хамаарахгүй боловч иргэд олноороо хохирч болзошгүй нөхцөл үүсээд байгаад түгшин, Казакстан Улсын “G-Time” корпорацийн Монгол дахь салбар гэх “G-Time корпорейшн” ХХК-ийн ажилтай танилцлаа.Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт “Гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн тус компани Казахстаны Шунгит ордын чулуун бүтээгдэхүүн болон цаг борлуулдаг гэх боловч газар дээр нь очиж үзэхэд энэхүү үйл ажиллагаагаа үндсэндээ хийхгүй байгаа нь илэрхий байв. Түүгээр үл барам, бараа худалдаалахгүйгээр багаар ажиллаж, доороо олон гишүүн элсүүлэх тусам өндөр амжилтад хүрнэ гэх мэт тайлбар, таниулга хийн иргэдийг илт төөрөгдүүлж байна. Тус компаниас явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа “Автомашины хөтөлбөр” нь иргэдийг 5000 ам.доллараар шатлан элсүүлж, долоон хүний мөнгийг цуглуулан, түүнээсээ нэг хүнд машин авч өгөөд бусдыг нь хохироож буй “хууран мэхэлж ашиг хонжоо олох” хуулиар хориглосон үйлдэлтэй шинж, чанарын хувьд төстэй байна. Удахгүй тус компани яг энэ олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаараа “Орон сууцны хөтөлбөр” гэгчийг явуулна гэж байгаа нь иргэдийн амин чухал хэрэгцээ дээр луйвар хийх, хүмүүсийг улам их хэмжээгээр хохироход хүргэх ноцтой санаархал юм” хэмээн тодотгожээ.

Олон шатлалт санхүүгийн бизнесийг Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулахыг хуулиар хориглосон байдаг. Тодруулбал Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-т “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заажээ.

Харин энэхүү сүлжээ бизнесийн талаар, тэр дундаа улсад их хэмжээний татвар төлж байгаа гэх “G-Time корпорейшн” ХХК-ийн төлсөн татварын хэмжээг тодруулахаар Татварын ерөнхий газраас мэдээлэл авахаар хандахад “Манайх татвар төлөгчийнхөө мэдээллийг нууцалдаг. Хэрэв тухайн татвар төлөгч байгууллага зөвшөөрөлвөл татвар төлөлтийн талаар мэдээлэл өгч болно. Ер нь сүлжээний бизнесийн байгууллагууд өнгөрсөн арванхоёрдугаар сард татвараа төлсөн. “Оюутолгой” компанийн араас орохоор хэмжээний татвар төлдөг гэдэг бол худлаа” гэсэн хариу өглөө.

Монголд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй гэгддэг "G-time" корпорацид сүүлийн үед эрчээ авч байна. Хамгийн сүүлд л гэхэд “UB Palase”-д “Ford” машин гардуулах үйл ажиллагаа зохион байгуулсан. Казахстанаас гаралтай тус сүлжээний бизнес нь 2012 оноос хойш дэлхийн 78 оронд үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ.

Харин монголд үйл ажиллагаагаа явуулаад жил болж байгаа бөгөөд манай орон 65 дахь орон нь аж. Монголд орж ирээд жил болж байгаа. Сүүлийн хэдэн сард нэлээд идэвхтэй үйл ажиллагаа эрчимжүүлж вип хөтөлбөрөөс л гэхэд 180 гаруй хүн 8000 ам.доллар авсан гэсэн албан бус мэдээлэл байна.

Хууль, цагдаагийн байгууллагаас энэ чиглэлийн луйврын бизнес олширч байгаатай холбоотойгоор хяналт шалгалтыг хийж байгаа гэлээ. Гэвч үйл ажиллагааг болиулах, хязгаарлах боломжгүй гэнэ. Учир нь дээрх сүлжээнээс болж хохирсон гэсэн гомдол ЦЕГ-т ирээгүй гэнэ. Хэдийгээр цахим сүлжээгээр шуугиад байгаа ч хохирсон иргэд нь цагдаад хандахгүй байгаагийн учир юу вэ. Хууль бус ажиллагаа гэдгийг нь мэдсэн хэрнээ зогсоож болиулах боломжгүй гэдгийг хэрхэн ойлгох вэ. Энэ бүхний хариуг холбогдох байгууллагууд хариултгүй үлдээчихлээ. Тиймээс хорхой хүргэм зар түгээсээр байгаа луйврын бизнесийг зогсоож чадахгүй нь бололтой.

Ц.Болд

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6