Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Г.Түвдэндорж: Ирэх онд Чингэлтэй дүүрэгт 136.2 тэрбум төгрөгийн 25 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
Image
Монголын Халал Хөгжлийн Холбоо (МХХА), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран “HALAL MONGOLIA 2023” БИЗНЕСИЙН АНХДУГААР ФОРУМ-ыг зохион байгууллаа.
Image
Хөвчийн олон улсын 9 дэх удаагийн цөлийн форум эхлэх дашрамд
Image
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ГЭХ БУЛХАЙ
Image
ҮХ-ИЙН ӨӨРЧЛӨЛТ & Г.ЗАНДАНШАТАР
Image
БОАЖЯ: 3050 гэр хорооллын 00-ыг шинэчлэн барьж байна
Image
Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ?
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ
Image
Тогтолцоог дэмжих хэдий ч тоо хэд байх вэ?
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРГЭН ТОЙРОНД...
Image
Хүний тухай хуульчлал буюу Үндсэн хуулийн жендэр
Image
Т.ДОРЖХАНД: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХГҮЙ БОЛ АВИЛГА,“ХУЛГАЙ” АРИЛАХГҮЙ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: ТООНООСОО ӨМНӨ ТОГТОЛЦОО, ЗАРЧМАА ЯРЬЯ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН САНААРХАЛ ХИЙГЭЭД БАЯНХОНГОРЫН ТООЧИГЛОЛ
Image
Газрын дарга нарт чинь "Ш" ажиллагаанууд үйлчлэхгүй байна Ерөнхий сайд аа!
Image
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ
Image
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
Image
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
Image
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
Image
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
Image
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Image
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
Image
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
Image
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
Image
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
Image
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
Image
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
Image
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
Image
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Image
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
Image
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Image
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
Image
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
Image
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
Image
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
Image
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
Image
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Image
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Image
Алтны үнэ өсжээ
Image
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Image
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Image
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
Image
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
Image
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
Image
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Image
Эзэнгүй муур, нохойг тоолно
Image
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Image
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Image
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
Image
Мөсөн хотхон байгуулж байна
Image
“Монгол газар” компаний захирлын мисс бүсгүйн тохойнд зөөлхөн гэгч нь хүрээд нүд унагаж байгаа харцыг харуулсан энэ зураг цахимд алдаршиж байна.
Image
Шөнийн тариф тэглээд утаа хэдэн хувиар буурах вэ?
Image
Яллах дүгнэлтийг уншиж дуусгажээ
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгохоор шийдвэрлэлээ
Image
Богд хааны ордон музейд тууль хайлна
Image
Хүний эр бэлэг эрхтэн ясгүй болсон шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ
Image
Та урьд насандаа хэн байсан бэ? /сонирхолтой СОНЖОО/
Image
250 мянган иргэн буруу бүртгүүлжээ
Image
2016 сүүлчийн арилжааны дүн
Image
Дональд Трамп давхар эрүүтэй зургийг нь нийтлэхгүй байхыг хүсжээ
Image
Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ
Image
Хөөрхий охин хуруугаа тайруулжээ
Image
ГАРГҮЙ ЭМГЭН /ӨГҮҮЛЛЭГ/
Image
“Шилмэл буйдан”-г сонголтоосоо хасъя
Image
Машин дотор секс хийх 7 шилдэг байрлал
Image
ШӨНӨЖИН 2 ХҮҮХЭНТЭЙ ҮЗЭЭД ҮҮР ЦАЙХ ҮЕД…
Image
Ерөнхий Консул Э.Галбадрал Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Image
Энх-Эрдэнэ шинэ уран бүтээл White Christmas
Image
Сурагчид гэмт хэргийн золиос болох нь нэмэгджээ
Image
“ХӨДӨӨНИЙ ОХИН” ДЭЛХИЙН МИССИЙН ТИТМИЙГ ЗҮҮХЭД ОЙРХОН БАЙНА
Image
ИРАКИЙН МИСС СЭЛФИНЭЭС БОЛЖ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ
Image
“SHINee” хамтлагийн дуучин 27 насандаа таалал төгслөө
Image
Маргаашнаас хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
Image
Маалинганы үр гэж юу вэ? Ямар ид шидтэй вэ?
Image
Эзэгтэй хүний хийж сурсан байх ёстой 20 хоол
Image
Бүсгүйчүүдэд: Шинэ жилийн гоёлын үс засалтын шинэлэг санаанууд
Image
Японд цусаа гартал зодолдсон хэмээх залуус үнэн учрыг тайлбарлалаа
Image
"Зэвүүн яриа" -нд " Өгзөг" Баярмаа оролцлоо
Image
Цагаан хад боомт руу нөхрөө эргэж очсон эмэгтэй өрөвдөж шүлэг бичжээ
Image
ГОВЬ-АЛТАЙ: Хүүхдийг Ивээх Сан Говь-Алтай аймагт салбараа нээлээ
Image
Р.Дагва: Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтын эзэд нь өнөөдрийн 16-18 настнууд гэдгийг бодолцох ёстой
Image
Х.МАНДАХБАЯР: С.АМАРСАЙХАН ШИГ ХУДАЛЧ, ХУЛГАЙЧ ХҮН ХОТЫН ДАРГА БАЙЖ БОЛОХГҮЙ
Image
УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн эмэгтэй парламентчдад хүндэтгэл үзүүллээ
Image
Оюутнуудын хооллолтын 7 алдаа
Image
“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг батлав
Image
Ж.БАТБАЯСГАЛАН: 2018 ОНД 60 МЯНГАН ТОНН НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАНА
Image
ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Х.БАТТУЛГЫН ЯЛАЛТ ГАДНЫН ХЭВЛЭЛҮҮДЭД
Image
Нийслэлийн Худалдаа үйлчилгээний нийтлэг журмын төсөлд цахимаар санал авч байна
Image
Ньето: Трампийн шийдвэрт харамсч байна
Image
НОСК-ийг хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн байгуулна
Image
“МАЗДА” КОМПАНИ ИРЭХ ДАВАА ГАРАГААС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СЭРГЭЭНЭ
Image
Гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлш нийлүүлж эхэллээ
Image
Гадаад иргэнийг гар утасны аппликейшнээр бүртгүүлэх боломжтой боллоо
Image
Зуугаас дээш настай 121 буурай байна
Image
Төмөр хүлгээ Голомт банкны салбарт очиж даатгуулбал хөнгөлөлттэй
Image
Жилд 120 гаруй мянган эх, хүүхдэд үйлчлэх эмнэлэг ашиглалтад орлоо
Image
Германд хэрэглэгчдийн итгэл түүхэн доод түвшинд хүрчээ
Image
Цасаар шуурна
Image
О.Пүрэв "One Championship”-ын 2 дахь тулаандаа ялав
Image
Монголын залуучуудын холбоо уг нь залуусд зориулсан үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага юм шиг. Гэтэл өнөөдрийн өнцгөөс харвал А.Мөнхбат гэх хүний хувийн компани болоод хувирчихлаа.
Image
Юанийн ам.доллартой харьцах ханшийг чангаруулжээ
Image
Дархан-Уул аймаг 24 цагийн тэг зогсолт хийлээ
Image
Морь уях нь хар тамхи шиг донтуулдаг бололтой
Image
EBAY ДЭЭР МЯНГАН АМ.ДОЛЛАРААР ЗАРАГДСАН СҮНСТЭЙ ХҮҮХЭЛДЭЙ ЭЗЭН РҮҮГЭЭ ДАЙРСАН ГЭВ
Image
БОАЖ-ын сайд идлэг шонхорын асуудлаар хуулийн байгууллагад хандана
Image
Жүжигчин Г.Анхбаяр: Тэр бичсэн юмыг нь бодохоор яс хавталзаад байна
Image
ЯПОН УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД Д.БАТЖАРГАЛД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧИГ ГАРДУУЛЛАА
Image
ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ
Image
ЯАГААД ЗААВАЛ ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ХАНАН ПИЙШИНГИЙН БИТҮҮМЖЛЭЛИЙГ ШАЛГАХ ЁСТОЙ ВЭ?
Image
Image

“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…

Эх орноосоо  урвах нь  уучилж болохгүй үйлдэл мөн

Сүүлийн жилүүдэд “эх орноосоо урвасан” гэх  нэр томъёо  олон нийтэд сонсогдох болсон төдийгүй Эрүүгийн хууль дэх эл зүйл ангиар нэг бус хүмүүс шийтгэгдсэн тухай мэдээлэл гарсан. Харамсалтай нь энэ үйл хэргийн “жинхэнэ” эзэд нь магадгүй  эрх мэдлийн “сүр хүчин дор нуугдаж”, тэдний үүрэг даалгаврыг биелүүлсэн бусдад ял оноох байдал ажиглагдах боллоо гэж хардахад хүргэж байна. Ингээд уншигчиддаа зориулан “Эх орноосоо урвасан” гэх  гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг хүргэе.

 

Урвагчдыг  шийтгэж байсан түүх

 27_ce68fee7Монголчууд бид хэзээнээс урваач шарваачидад таагүй хандаж ирсэн. “Монголын нууц товчоо”-оос шүүн үзвэл Чингис хаан эзэндээ үнэнчээр хандагсдыг хэзээд өргөмжлөн хүндэлдэг, эзнээсээ урвагсдыг ямагт хатуу цээрлэдэг байжээ. Монголын нууц товчооны 149-р зүйл: “…Ширээт өвгөний хөвгүүд болох Алаг, Наяа хоёр Тайчуудын ноён Таргудайг барьж Чингис хаанд хүргэж өгч болох байсан ч зам зуур хэлэлцэн харсаар байж Хан эзнээ харийн хүний гарт хэрхэн өгөх хэмээн хэлэлцэн тавьж явуулаад өөрсдөө танд хүчээ өргөхөөр ирлээ хэмээсэнд Чингис хаан ихэд сайшааж:

“Хан эзэн Таргудайг

Халдаж авчирсан бөгөөс

Хандаа халдсан харц ардад

Итгэж үл болох тул

Харин та нарыг

Хамаатан садны

Хамт алах бүлгээ

Хан эзнээ хайрласан

Халуун сэтгэл чинь

Харин зөв” хэмээн Их хаан Нааяа ноёныг дотночилөн өршөөв” хэмээжээ.

Тэгвэл Монголын нууц товчооны 200-р зүйлд: “ Гүр хан Жамух Чингис хаантай байлдан ядаад дутааж явахад түүний шадар таван нөхөд нь Жамухыг гардан барьж Чингис хаанд авчирч өгсөнд хаан ихэд хилэгнэж: “Хаан эзэндээ халдсан хүнийг яаж орхих вэ, ийм хүнтэй нөхөрлөж үл болох, ураг төрлийг хүртэл устга” хэмээн зарлиг болгосон байдаг.

Мөн Монголын нууц товчооны 179-р зүйлд: “Чингис хаан Алтан, Хучир нарт хандан Та хоёр намайг тэвчих шуууд урвах гэв үү, мэхлэн урвах гэв үү.., урьд та хоёрыг хан бол гэхэд та хоёр үгүй гэсэн атал одоо юунд миний эсрэг болно вэ,  одоо тануус Ван хаанд очжээ. Хан эцэгт минь үнэнчээр нөхөрлөж явтугай,  Та нарыг буцамтгай гэдэг билээ. Битгий дахиж урваж одохтун” хэмээсэн байдаг.

IMG_9259Түүхийн шарласан хуудсыг дахин дахин сөхөн үзвэл Чингис хаанаас хожим XVI зуны сүүлээр Цогт хунтайжийн даалгавраар Төвдийн хаантай холбоо тогтоож, Үй болон Цанг эзлэхээр цэрэг захируулан явуулсан түүний хөвгүүн Арслан тайж шарын шашны талд орж, эцгээсээ  урван V Далай ламд мөргөснийг Цогт хунтайжийн шадарууд эцэгт нь ирж мэдүүлсэнд, тэрбээр ихэд бухимдан  урвагч хүүгээ егүүтгэх зарлиг болгосныг шадар хиа нар ёсоор болгосон байна.

Энэ бүхнээс үзэхэд Монголчууд бидний дунд түр зуурын ашиг хонжоог эрхэмлэн эзнээсээ урвах явдал цөөн биш гэсэн байсан байна. Харин тэдэнд хандах хууль цааз хатуугаас хатуу байсан ажээ.

 

Тэгвэл өнөө цагт  “урвагч” гэж хэнийг хэлэх вэ?

Монгол хэлний тайлбар тольд “урвах” гэдгийг “дайсан этгээдийн талд орох, тэрслэх, шударга биш явах” хэмээн тайлбарлажээ. Дэлхийн 200 гаруй  улс орнуудын дунд Монгол хэмээх тусгаар тогтносон, бүрэн эрхэт улс оршин буй. Тусгаар улсын хувьд бид хүсэл зорилготой, эрх ашигтай, мэдээж бас төрийн нууцтай. Эх орны эрх ашиг хэмээх хамгийн чухал зүйл бий. Тэрхүү эрх ашгаас урвахыг л урвагч, эх орноос урвагч хэмээн нэрлэдэг байлтай.

Өнөө цагт үзэл бодол, итгэл үнэмшлээсээ урваж буцах явдал жирийн үзэгдэл мэт түгээмэлжлээ. Тэр байтугай улс төрийн хүрээнийхэний дунд  “хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд” хүргэсэн намаасаа урвах явдал байх ёстой хэвийн үзэгдэл мэт боллоо. Урвалтын цаад шалтгаан юу гэдэг нь сонирхолтой. Инхэндээ маш энгийн бөгөөд тэд зөвхөн амин хувийн эрх ашиг, өөрийн карер байр сууриа батжуулах, улс төрд үргэлжлүүлэн аль болох удаан “оршин  тогтнох” гэсэн хувь хүний ядмагхан сонирхолд хөтлөгдөх нь олонтоо.

Ийм сонирхолд автсан хүмүүсийг монголчууд бид  өөрт нь ашигтай бол “Чөтгөртэй ч нөхцөж мэдэх хүн” гэж нэрлэж байсан уламжлалтай.

Эхнэр хүүхдээсээ, итгэл үнэшлээсээ, үзэл бодлоосоо, дарга даамалаасаа, дэмжиж байсан намаасаа урвахыг байж болох нийгмийн үзэгдэл гээд түр орхие гэж бодоход Эх орноосоо уравсан хэргийг яавч зүгээр орхиж боломгүй санагдана. Монголчууд бидэнд эх орноос маань эрхэм зүйл үгүй. Эх орноосо урвана гэдэг бол урвалтын хамгийн адаг, хамгийн  хортой, хамгийн тэвчиж болшгүй зүйл. Энэ үйл хэргийн хохирогч нь Монгол улс, Монголын төр, Монголын ард түмэн байдаг. Тийм ч учраас  эх ороноосо урвах үйлдлийг  Эрүүгийн хуулийн 79-р зүйлд Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж томьёолон, Эх орноосоо урвах зүйл анги хэмээн хуульчилж, ийм гэмт хэрэгтэнд 16-25 жилийн ял оноохоор хуульчилсан байдаг.

 

Нэн шинэ үеийн  “эх орноосоо урвагчид”-ын түүх

1990  оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойш өнөөдрийг хүртэлх 26 жилийн түүхийн цаг хугацааны сүүлийн жилүүдэд Эх орноосоо урвасан, гадны байгууллагын “мэдээлэгч” байсан гэх яриа нэг бус удаа яригдаж, хэргийн “эзэд” нь  хууль шүүхийн байгууллагын хаалга татах болсон. Энэ талаарх товч мэдээллийг хүргэе.

jargalsaihan OHUЦ.Жаргалсайханы “хэрэг” – 2010 онд ахмад дипломатч Д.Цахилгааны хүү Ц.Жаргалсайхан тухайн үедээ  УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Төрийн нууцтай холбоотой мэдээллийг гадаадд улсад дамжуулсан буюу эх орноосоо урвасан хэргээр яллагдаж, түүнд анхан шатны шүүхээр 17 жилийн ял сонсгосон байдаг. Тухайн үед ТЕГ-ын албаны хүн “Ц.Жаргалсайхан нь Төрийн нууцад хамаарах бичиг баримтыг бусдад задалсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон. Тэрээр амар хялбар аргаар ашиг олох гэсэн шунахайн сэдлээр гадаадын тусгай албатай хамтран ажиллаж байсныг тогтоосон” хэмээн мэдэгдэж байв. /Эх сурвалж. ТЕГ-ын сайт. 2011.01.25/

Хожим нь эл хэргийг Улсын дээд шүүх хянан үзээд  Ц.Жаргалсайханыг эх орноосоо урваагүй, зөвхөн төрийн нууц задруулсан гэж үзээд оноосон шийтгэлийг нь 5 жил хорих ял болгон өөрчилснөөр энэ хэрэг эцэслэгджээ. Хэргийн уг чанар нь  Ц.Жаргалсайхан нь Төрийн нууцад хамааралтай баримт бичиг гэж гэж мэдэлгүйгээр  цахим шуудангаар төрийн өндөр хэмжээний айлчлалын хөтөлбөртэй холбоотой мэдээллийг гадаадын байгууллагад дамжуулсныхаа төлөө ийнхүү 5 жилийн ял авсан байдаг.

nyamhand CHINAВ.Нямхандын “хэрэг” – Үүний дараа  1997-2009 оныг хүртэл ТЕГ-ын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан хурандаа В.Нямханд мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79-р зүйл ангид заасан гэмт хэрэг буюу эх орноосоо урваж, төрийн нууцад хамаарагдах баримт бичгийг задруулсан гэх хэрэгт шалгагдаж эхэлсэн байдаг. Түүнийг Монголд уул уурхайн чиглэлээр ажилладаг, Хятад эзэнтэй компанийн хэд хэдэн ажилтантай хоёр жил гаруй хугацаанд харилцаа холбоотой байсныг илрүүлсэн гэдэг. Үүнтэй холбоотойгоор ашигт малтмалын орд газартай холбоотой нууцад хамаарах мэдээллийг урд хөршийн иргэдэд дамжуулж  өгсөн гэсэн үндэслэлээр шалгагдаж байж болзошгүй тухай хэвлэлүүдээр гарч байсан ч холбогдох байгууллагуудаас түүнийг бүтэн хоёр жилийн туршид шалгаж, гурван ч удаа мөрдөн байцаалтад буцаан байж шалгасан гэх хэрэг нь эцэстээ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн шүүхээр шийдвэрлэгдэн хурандаа В.Нямханд цагаатгагдсан байна.  В.Нямхандын хэргийг цагаатгахад улс төрийн маш том дэмжлэг орсон гэх яриа тухайн үед нэлээд гарсан байдаг. Хэрвээ энэ нь үнэний ортой бол чухам яагаад улсын нууц задруулсан хэргийн нотлох баримт цуг­луулсан байхад түүнийг цагаатгав гэдэг нь эргэлзээтэй хэвээр үлдсэн гэдэг.

temka USAХ.Тэмүүжингийн “хэрэг” – Эх орноосоо урвасан “байж мэдэх” гурав дах жишээ УИХ-ын гишүүнтэй холбогддог ч энэ асуудал хууль шүүхийн байгууллагаар шалгагдалгүй өнгөрсөн.  Учир нь эл хэрэг  Хууль зүйн сайдтай холбоотой байснаас тэгсгээд “дарагдсан” гэж хэлж болох. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин 2009 оноос эхлэн  /тэрээр 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон/  АНУ-ын Элчин сайдын яаманд тус яамны ажилтан мэт  дуртай цагтаа чөлөөтэй нэвтэрч, Монгол улсын дотоод хэрэгт хамааралтай мэдээллийг дамжуулж байсан гэх мэдээллийг Wikipedia  сайтыг  үндэслэгч  Жулиан Ассанж өөрийн сайтдаа байршуулан олон нийтэд хүргэсэн байдаг. Дашрамд дурьдахад иймэрхүү төрлийн уулзалтыг Америкууд флоп уулзалт гэдэг бөгөөд эл уулзалтын талаарх мэдээлэл  шууд АНУ-ын төрийн департмент болон Холбооны мөрдөх товчоо, SIA болон бусад байгууллагад  тусгай сүлжээгээр илгээгддэг байна.

Х.Тэмүүжингийн АНУ-ыд элчин сайдын яаманд очин тэдэнд мэдээлж байсан мэдээллийн агуулгаас  хүргэе

MP TEMUUJIN DISCUSSES LEGAL REFORM IN MONGOLIA

УИХ-ын гишүүн Тэмүүжин МУ-ын хууль зүйн шинэчлэлийн талаар ярилцлага хийлээ

Date: 2009 August 20, 00:26 (Thursday) 2009 оны 08 сарын 20-ны өдөр

Canonical ID:

09ULAANBAATAR240_a

–  Poloff 2009.08.14-ний өдөр УИХ, АН-ын гишүүн Тэмүүжинтэй уулзаж МУ-ын хууль зүйн салбарын шинэчлэл, өршөөлийн хуулийн талаар ярилцлаа. Тэрээр шинэчлэлийн талаар илэн далангүй ярилцахдаа Ерөнхийлөгч Элбэгдоржийн сонгон авсан хуулийн зөвлөхийг шүүмжилсэн юм.  /Тэрбээр Монгол улсын Ерөнхийлөгчийн бодлогыг Монгол улсын иргэнд биш, АНУ-ын элчин сайдад шүүмжлэн ярьдаг нь ямар учимртай вэ/

–  Тэмүүжин хууль зүйн системийн босоо тогтолцоог олон удирдлагатай байдаг тул хөндлөн хэвтээ тогтолцоонд оруулах тухай дурьдсан юм.  /Монгол улсын Хууль зүйн сайд нь  хууль зүйн системийн тогтолцоог шүүмжлэн, улсын дотооддоо шийдвэрлэх асуудлыг  гадаад улсын төрийн байгууллагад очиж мэдээлэх нь байж болох зөв үйлдэл үү/

– Тэмүүжин Ерөнхийлөгч Элбэгдоржийг улс төрийн маш том эрсдэл хийж байгааг нийтэд зарласан. Тэрээр poloff-той ярилцахдаа Г.Ганзоригийг Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр томилогдсоныг ихэд харамсаж байгаа тухай дурьдсан байна. Ганзориг өмнө нь Дээд шүүхийн ерөнхий шүүгч байсан. Тэрээр 1993 онд Монголоос АНУ-д гарч мэргэжил боловсролоо дээшлүүлэхээр 15 жилийг өнгөрөөсөн нэгэн. Элбэгдоржийн хүсэлтээр 2009 оны 7 сард Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахаар Монголд буцаж ирсэн. Тэмүүжин бодохдоо Ганзориг хууль зүйн шинэчлэлийг хийх хүн биш, тэрээр хуучны үзэл бодолтой хүн гэсэн. /Монгол улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд томилсон зөвлөхийг нь шүүмжилж, түүнийг  авгай хүүхний хов мэтээр АНУ-ын Элчин сайдад очиж мэдээлж байгаа төрийн өндөр албан тушаалтан гадны байгууллагад төрийн бодлоготой холбоотой мэдээллийг хүргээгүй гэж үзэх үү/38hqk9s4gnr5t5gbmc4162ijtr4ipdaabbak0o7b5ikordubv6ft

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг олон нийт сайн хуульч, АН-ын шилдэг боловсон хүчний нэг гэж үнэлдэг. Тэрбээр анх “Эх орон” намын дарга  Эрэлийн Б.Эрдэнэбатын зөвлөхөөс улс төрийн  карераа эхлүүлсэн гэдэг. Дараа нь тэрбээр эл намаас, бас Б.Эрдэнэбат даргаасаа  “урван” АН-д элссэн байдаг. Хожим нь тэр хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө төрсөн үрээ бусдад “үрчлүүлж” байсан нэгэн. Бас Төрийн сайд байхдаа хар тамхины хэрэгт холбогдсон охины “Сайн ах”-аар тодорсныг Монголчууд андахгүй мэддэг болсон.

… Гэхдээ Х.Тэмүүжингийн хувийн шинжтэй дээрх үйлдлүүдийг уучилж болох юм гэж бодоход түүний гадны АНУ-ын Элчин сайдын яамныханд мэдээлэл дамжуулсан, тэр тусмаа Монгол улсын Ерөнхийлөгч өөрийн зөвлөхөөрөө Г.Ганзоригийг сонгосон нь буруу мэтээр гадаадын байгууллагад хандсан үйлдлийг нь яавч зөвтгөж болохооргүй санагдана.

Түүний энэ үйлдлийг нэг талаас АНУ-ын төрийн байгууллагад мэдээлэл дамжуулсан байж болох, нөгөө талаас “харанхуйгаар” бусдад ашиглагдсан үйлдэл гэж үзэхэд хүргэж байгаа юм.

Хууль зүйн  талаас авч үзвэл УИХ-ын гишүүн, Монгол улсын Хууль зүйн сайд хүн төрийн өндөр албан тушаалтны тухай болон  Монгол улсын хууль зүйн салбарт хэрэгжүүлэх бодлогынхоо тухай  гадаад улсын Элчин сайдыын яам буюу гадаадын төрийн тусгай байгууллагад өөрийн биеэр очиж ингэж ярих нь байж болох энгийн үзэгдэл мөн гэж үү.

Магадгүй Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дээрх асуудлыг Монгол улсын иргэн Дорж, Дулмаа, Баабар,  Элбэгдоржид ярьсан бол асуудлын ингэж хурцатгах шаардлагагаүй биз.

Монгол улсын Эрүүгийн хуулийн  79.1-д: “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Тэгэхлээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн АНУ-ын Элчин сайдын яаманд “хаалтгүй” нэвтэрч орж, мэдээлэл дамжуулсан гэх үйлдэл нь  дээрх хуулийн заалтад лавтай хамаарах ёстой мэт.

Ямар боловч эл хэргийг шалгах ёстой байсан нь тодорхой харагдаж байна. Гэвч  тэрбээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан учраас түүний эл хэргийг хууль шүүхийн байгууллагынхан шалгаж нягтлалгүй орхисон гэдэг.

batchimeg chinaМ.Батчимэг гишүүний зөвлөхийн хэрэг – УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав, түүний хамсаатан Д.Чинбаяр нарыг Эрүүгийн хуулийн 79.1-д заасан  зүйл ангиар яллан хуулийн хариуцлага хүлээлгээд байгаа. Товчхондоо бол тэднийг “төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн гэм буруутай” хэмээн үзэж шүүхээс ял оноосон байдаг.

Өнгөрсөн намар буюу 2015 оны 9-р сард УИХ-ын гишүүн М.Батчимэг “Манай туслахуудтай холбоотойгоор гарсан мэдээллийг би сайн мэдэхгүй байна. Сайн асууж, тодруулах хэрэгтэй байна.  Ямар ч байсан хувийн журмаар Тайваньд хийж байсан орчуулгатай нь холбоотой юм шиг байна лээ. УИХ-ын гишүүний албатай ямар ч холбоогүй. Хувийнхаа зүгээс хийж байсан орчуулга.  З.Пагмажав, Д.Чинбаяр хоёртой би олон жил ажиллаж байгаа. Стратеги, судалгааны хүрээлэнгээс эхлээд хамтарч ажилласан…” /http://www.wikimon.mn/content/63723.shtml/ хэмээн ярьж байсан байдаг. харин саяхан Хяналтын  шатны шүүхээр  тэдэнд холбогдох хэргийг хэвээр нь үлдээж З.Пагмажавт 16 жил, Д.Чинбаярт 17.6 жилийн ял оногдуулсан байна.

Тэрбээр дээрх үгээрээ  “уснаас хуурай гарах”-ын үлгэрээр өөрөөгий буруутгалгүйгээр “цэвэрхэн” гарсан болтой юм.

Хэдхэн хоногын өмнө  УИХ-ын  гишүүн М.Батчимэг “Тагнуул хэмээх тусгай ажиллагаа” нийтлэлийг бичиж сайтуудад гаргажээ.  /http://www.news.mn/r/303157/ Тэрбээр энэхүү нийтлэлдээ: “Төрийн нууц гэдэг хаа сайгүй ширээн дээр хөглөрч байдаг эрээн цаас биш ээ. З.Пагмажав төрийн нууцтай харьцдаггүй. Миний хувьд ч хуулийн дагуу Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа ч, УИХ-ын гишүүний хувиар ч улсын нууц бичиг баримттай шаардлагатай үед гарын үсэг зурж танилцахаас бус нууц бичиг баримт хадгалдаггүй…” гэжээ.

Энэ туйлын үнэн үг, мэдээж З.Пагмажав төрийн нууцтай харьцаггүй атал түүний гарт төрийн нууцад хамаарах мэдээлэл хэрхэн орж ирэв гэдэг асуудал яах аргагүй олны сонирхолыг татаж байгаа юм.  Үүнийг эрхэм гишүүн өөрөө тайлбарлах буй заа.

Мөн тэрээр нийтлэлдээ: “…“Бөөсний онигоо” гэдэг шиг “З.Пагмажав… гэж эхлээд М.Батчимэг Тайваньд ажиллаж байсан” гэж дуусдаг тагнуулын тухай цуврал үлгэр харин З.Пагмажавыг биш, намайг онилсон миний эсрэг улс төрийн кампанит ажиллагаа. Үүнд эргэлзэх зүйл үгүй…” гэжээ.

Тэгвэл монголын  шүүхийн байгууллага  гурван шатны шүүхээр дамжин эрхэм гишүүний зөвлөхийг яллаж байгаа нь  УИХ-ын  гишүүн М.Батчимэгийн хувьд “зүгээр л түүнийг онилсон  “бөөсний онигоо” шиг улс төрийн хэрэг төдий зүйл гэж үү?”

Эсвэл анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэр нь ямар нэгэн нотолгоо, баримтгүй, зөвхөн улс төрийн зорилгоор иргэн З.Пагмажавыг яллачихлаа гэж М.Батчимэг гишүүн хэлдэх гээд байна уу…,  М.Батчимэг гишүүний хэлсэн дээрх үг, үйлдлийг УИХ-ын гишүүн М.Батчимэг шүүх засаглалд итгэхгүй байгаа хэрэг гэж ойлгож болох уу.. г эсэн асуултуудыг гишүүнээс асуумаар санагдлаа.

Үнэндээ энэ хэргийн учрыг хөөвөл эрхэм гишүүн ч бас эхний үндэслэлээр холбоотой байж мэдэх. Харин тэрбээр одоо энэ бүхнийг аанай л сонгууль, улс төрийн өрсөлдөгчөө  дарах гэсэн PR хэмээн бусдад ойлгуулахыг хичээсэн нь харамсалтай.

 

Төгсгөлийн оронд…

Монголчууд бидний ихэнхи олны амьдрал зүдүүхэн, амьжиргаа гундуухан байна. Эдийн засаг хямарч, өрийн даац хэтэрч, төгрөгийн ханш буурч, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ багадаж, эмнэлэг эрүүл мэндийн асуудал санаа зовоож байгаа эл бүхнийг шийдвэрлэж болно гэдэгт бид итгэдэг.

Харин өвөг дээдсийн минь цусаа урсган, хөлсөө дуслуулан, нулимсаа цувуулан байж  бүрэн бүтэн үлдээсэн газар нутаг, тусгаар тогтнол, эх оронд маань заналхийлэх аливаа үйлдэл, эс үйлдэхүйг  бид хэрхэвч  өмөөрч болохгүй.

Мөн эрх баригч нам улс төрийн хүчнүүд өөрийн нам дэх “ийм хүмүүсээсээ намаа цэвэрлэхгүй” бол намын карерт нь ихээхэн сөрөг үйл хэрэг болох болно гэдгийг эрх биш анхаарна буй заа.

Хэрэв улс төрчдийн дунд эх орон, тусгаар тогтнолын эсрэг гэмээр ийм үйлдэл “гаргасан” бол, тэд УИХ-ын гишүүний дархан эрхээр халхавчлан “гэмт үйлдлээ нуун дарагдуулсан” бол  ард түмэн та бид одоо улс төрийн хариуцлага ноогдуулах учиртай. Энэ бол тэднийг дахин сонгохгүй байх явдал юм.

Эх орноо эд хөрөнгө, эрх мэдэл, албан тушаалын төлөө “худалдахаас сийхгүй” хүмүүс та бидний итгэлийг хүлээж сонгогдон ажиллаж чадна  гэдэгт та итгэх үү…

А.Тамир

Эх сурвалж: Tashuur.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6