Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
SOS: Шахмал түлш олдохгүй гэр хорооллынхон гал алдаж эхэлжээ
Image
Ц.Элбэгдорж: Оросууд “судлая” гэвэл “үгүй” гэж ойлго...
Image
ТАНИЛЦ: Өрөг.mn контент сайтын ЭЗЭД
Image
"Web awards - 2019” наадмын тов гарлаа
Image
Хөвсгөлийг хөндөөд эхэлсэн “Aspire Mining”-н 51 хувийг Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг худалдаж авчээ
Image
АРДЧИЛАЛ: Халаас хоосон ч надад эрх чөлөө байна
Image
Төрийн ордны гадна ниргэн М өөрийгөө шатаах оролдлого хийжээ
Image
Сахуу татран өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ
Image
Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн боллоо
Image
АНУ-ын зах зээлд өрсөлдөх Монголын 10 компани шалгарлаа
Image
“М Си Эс холдинг”-ийн банк байгуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцжээ
Image
"Өрөг.мн" сайт нээлтээ хийлээ
Image
“Шинжиан Шинфа” ХХК-иас 20 тэрбум төгрөг гаргуулж, Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарчээ
Image
Дуучин Ч.Бат-Эрдэнийн шинэ албан тушаал
Image
"THE HU" хамтлагийн АНУ дахь менежерүүд "Чингис хаан" одонгоо гардан авлаа
Image
Аврагчид “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд оролцож байна
Image
Иргэний үнэмлэхийг шинэчилж, регистрийн дугааргүй болно
Image
Сүхбаатарын талбайд өнөөдөр "Хурд", "Харанга"-ын тоглолттой
Image
УИХ-ын дарга Сеймийн дэд маршал, хатагтай Малгажота Гошевскаг хүлээн авч уулзлаа
Image
“Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо
Image
Хар мөртэй “Эко констракшн” компани "Цагаан морин жил" нэртэй соёлын өвийг устгалаа
Image
Ж.Дамдинцэрэн: Аавд сюрприз барих гэж сандарсан юм боллоо
Image
Р.Сэддорж: Эх орноо хохироож, эх оронч дүрд тоглож болохгүй
Image
“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзыг яллагдагчаар татжээ
Image
Хуурамч дүгнэлт үйлдсэн шинжээчдийг шүүх хурал хойшиллоо
Image
Сонгуулийн оноо цуглуулах У.Хүрэлсүхийн хямдхан тактик
Image
Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Д.Баярсайханд хоёр жил хорих ял оноожээ
Image
НОБГ-ын 2019 оны шилдэг алба хаагчид тодорлоо
Image
Зул сарын баяраас өмнө заавал үзэх 10 кино
Image
ХӨГЖИМ: Зул сарын баярын тухай хуучны ДУУНУУД
Image
"Гацуурт" компани хүнсний ногооны салбараас гарч байгаагаа зарлалаа
Image
С.Амарсайхан: Зам ашигласны төлбөрийн асуудалд иргэдийн санал бодлыг тусгах нь зүйтэй гэсэн чиглэл өглөө
Image
НДШ-ийг нэмэхийг эсэргүүцсэн хоригийг хүлээн авлаа
Image
Хорооны дарга Д.Баярсайхан даатгалын байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа
Image
Бүх нийтийн их цэвэрлэгээнд 1451 аж ахуйн нэгж, 3600 гаруй иргэн оролцжээ
Image
“Нисдэг машин” төвөөс унах гэж байсан согтуу иргэнийг аварчээ
Image
76-гаас НАЙМАН ГИШҮҮН яллагдагчаар татагдаж, нэг нь шоронд оржээ
Image
Цагийн гарз
Image
Улаангом сумын бүх цэцэрлэгүүд анхны тусламжийн булантай болов
Image
Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
Image
"Маргааш машинтай жагсаал болох тул өглөө 07:00 цагаас хойш замын ачаалал нэлээд нэмэгдэх төлөвтэй байна"
Image
"Moon Dance" хамтлаг 3 дах удаагаа ДАШТ-ий цомын эзэд боллоо
Image
Алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хэвшүүлэх зорилгоор “Хээрийн дадлага сургууль”-ийг зохион байгууллаа
Image
Монгол Улсын цахим аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Image
Монгол, Словакийн Гадаад харилцааны яам хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Image
УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана
Image
Өнөөдөр 7-9 хэм хүйтэн байна
Image
Үс засуулбал жаргал ирнэ
Image
Хөвсгөлд мотоциклын хөдөлгөөнийг түр хориглов
Image
Хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Image
Мөсөн хотхон байгуулж байна
Image
“Монгол газар” компаний захирлын мисс бүсгүйн тохойнд зөөлхөн гэгч нь хүрээд нүд унагаж байгаа харцыг харуулсан энэ зураг цахимд алдаршиж байна.
Image
Шөнийн тариф тэглээд утаа хэдэн хувиар буурах вэ?
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгохоор шийдвэрлэлээ
Image
Яллах дүгнэлтийг уншиж дуусгажээ
Image
Богд хааны ордон музейд тууль хайлна
Image
Хүний эр бэлэг эрхтэн ясгүй болсон шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ
Image
Та урьд насандаа хэн байсан бэ? /сонирхолтой СОНЖОО/
Image
250 мянган иргэн буруу бүртгүүлжээ
Image
2016 сүүлчийн арилжааны дүн
Image
Дональд Трамп давхар эрүүтэй зургийг нь нийтлэхгүй байхыг хүсжээ
Image
Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ
Image
Хөөрхий охин хуруугаа тайруулжээ
Image
ГАРГҮЙ ЭМГЭН /ӨГҮҮЛЛЭГ/
Image
“Шилмэл буйдан”-г сонголтоосоо хасъя
Image
Энх-Эрдэнэ шинэ уран бүтээл White Christmas
Image
Маргаашнаас хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
Image
“ХӨДӨӨНИЙ ОХИН” ДЭЛХИЙН МИССИЙН ТИТМИЙГ ЗҮҮХЭД ОЙРХОН БАЙНА
Image
Машин дотор секс хийх 7 шилдэг байрлал
Image
ШӨНӨЖИН 2 ХҮҮХЭНТЭЙ ҮЗЭЭД ҮҮР ЦАЙХ ҮЕД…
Image
Ерөнхий Консул Э.Галбадрал Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Image
Маалинганы үр гэж юу вэ? Ямар ид шидтэй вэ?
Image
Хүүхдийг хөлдөөгөөд эд эрхтэнг нь зарах гэж яваад баригдав.
Image
Цагаан хад боомт руу нөхрөө эргэж очсон эмэгтэй өрөвдөж шүлэг бичжээ
Image
Бүсгүйчүүдэд: Шинэ жилийн гоёлын үс засалтын шинэлэг санаанууд
Image
Хөдөлмөрийн баатар, Ардын аман зохиолч, СГЗ Б.Лхагвасүрэн гуайн хагалгааны зардлыг Монгол Улсын ерөнхийлөгч даахаар болжээ.
Image
Эзэгтэй хүний хийж сурсан байх ёстой 20 хоол
Image
ИРАКИЙН МИСС СЭЛФИНЭЭС БОЛЖ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ
Image
Кофенд дурлагсад илүү урт насладаг бас өвчлөх нь бага гэдгийг батлажээ.
Image
ЭХНЭРТЭЙГЭЭ ХҮНДЛЭЛГҮЙ ХАРЬЦАСНААР АЗ ХИЙМОРЬ НЬ НҮҮР БУРУУЛДАГ
Image
ЧӨТГӨРӨӨС САНКАРА ХҮРТЭЛ
Image
Цасанд боогдсон замуудыг нээв
Image
Германы химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ
Image
АНУ-ЫН СЕНАТЧ: ОХУ-Д НЭМЖ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ
Image
Азийн улс орнууд олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн шидэт ус!
Image
Паркын сүнстэй байшинд эрэгтэй хүн амиа алджээ
Image
Трампын талаар хэн юу хэлэв
Image
Гадны таван банк төлөөлөгчийн газраа байгуулаад байна
Image
Телевизийн салбарын тэргүүн хатагтай лекцийн индэр дээрээс залуустай уулзана
Image
Увс аймагт гемодиалезийн тасаг нээгдлээ
Image
Механик, хүч хатуулгийн хэмжлийн лабораторийг шинэчиллээ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ИРГЭНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХИЙН САНАХ ОЙД ТЭМДЭГЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТЫГ БАТАЛНА
Image
1950-иад оны бэлгэ тэмдэг Брижит Бардогийн амьдрал уран бүтээлээс / фото мэдээ
Image
Нийслэлд өвөлждөг шувуудын тооллогын дүн гарлаа
Image
БАРИЛГЫН САЛБАРЫН 300 АЖ АХУЙН НЭГЖ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Image
“ГЭРЭЭР АЙЛЧЛАГЧ” НАРЫГ БЭЛТГЭВ
Image
ТӨВ АМЕРИКИЙН ОРНУУДЫН ДҮРВЭГСДИЙН ЭХНИЙ ХЭСЭГ МЕХИКО ХОТОД ИРЖЭЭ
Image
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
Image
МАШИН АЧИЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАЖЭЭ
Image
Ухаангүй дурласан үед тохиолддог итгэмээргүй явдлууд
Image
Д.БАТСҮХ: ШҮҮГДЭГЧЭЭС НӨАТ ЯАГААД АВАХ ГЭЭД БАЙГАА ҮНДЭСЛЭЛИЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА
Image
Анжелина Жолигийн хуучин нөхөр түүний хатсан цусыг хадгалдаг гэнэ
Image
У.ХҮРЭЛСҮХ: ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОДНЫ БООМТЫН АСУУДАЛ ХОЁР ОРНЫ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛД ЗАРИМ ТАЛААР СӨРӨГ НӨЛӨӨЛЖ БАЙНА
Image
Дугаарын хязгаарлалтын тойргийг хумив
Image
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД АЗИ ТИВИЙН АШТ-ЭЭС 4 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Image
ЖАН СЕБАСТЬЯН ЖАК: “ОЮУТОЛГОЙ”-Г ДЭЛХИЙН ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН УУРХАЙ БОЛГОНО
Image
Шөнийн цахилгааны хөнгөлөлт ирэх долоо хоногоос эхэлнэ
Image
ЭРДЭМТЭД ХҮНИЙ ЭД ЭСИЙГ АМЬТАН ДЭЭР УРГУУЛЖ БАЙНА
Image
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг өнөөдөр шийдвэрлэлээ
Image
ТОП МОДЕЛ Д.ПҮРЭВСҮРЭН ПОРНО КИНОНД ТОГЛОЖ БАЙСАН БАЙНА
Image
Image

С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа

“Рио-2016” олимпийн наадмын сүүлийн өдөр болж өнгөрсөн эрэгтэйчүүдийн 65 кг жинд барилдсан Г.Мандахнарангийн барилдааны тухай маргаан өнөөдрийг хүртэл олон улс даяар өрнөсөөр байна. Бид Монгол Улсад Рио-2016 олимпийн чөлөөт бөх, жудо бөхийн төрлийг шууд тайлбарлан хүргэсэн спортын сэтгүүлч, тайлбарлагч Сосорбарамын Шижирбаттай ярилцлаа.

Тэрээр Г.Мандахнарангийн асуудал дагуулсан барилдааны дараа “Манай тамирчин яагаад ялагдсаныг би мэднэ, гэхдээ дараа хэлэх болно” гэж Үндэсний олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэлэхээс татгалзсан юм. Энэ асуудлаар болон чөлөөт бөхийн эргэн тойрон дахь асуудлаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-ТАНАЙХААС ДАРАА ШҮҮЛТЭН ДЭЭР ХАРИУГАА АВНА ГЭЖ АЙХТАР ЗУУСАН БАЙНА ЛЭЭ ГЭЖ ХЭЛСЭН-

-Сайн байна уу. Шууд үндсэн асуултаа асууя. Г.Мандахнарангийн барилдааныг шударга бус шүүсэн нь ямар нэгэн асуудалтай холбоотой мэтээр та тайлбар цухуйлгасан. Энэ ямар учиртай юм бэ?

-Өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Якутск хотноо болсон Оросын аварга шалгаруулах тэмцээний үеэр болсон шүүлтийг энэ тэмцээнтэй холбон тайлбарлаж болох юм. ОХУ-ын энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Якутскын Саха зохион байгуулах эрхийг авсан. Ингээд Б.Төмөрбаатар, Ц.Сэрээтэр гэдэг хоёр шүүгчийг гаднаас урьж, урьж ч гэж дээ санаатайгаар аваачиж ажиллуулсан гэж манай чөлөөт бөхийн хүрээнийхэн ярьж байна. Ингээд Сахагийн Виктор Лебедев гэх дэлхийн хошой аварга, нутгийн бөх залууг тэд ОХУ-ын аваргад түрүүлүүлж, улмаар олимпийн дэвжээнд зодоглуулах эрхийг нь авахуулахын тулд зохион байгуулагч тал гаднаас манай хоёр шүүгчийг урьж авчираад шүүлгэсэн. Ингээд Дагестаны залуу бөх Исмаил Мусукаев Якутскын тамирчинтай учраа таарч барилдахад дэвжээний шүүгчээр Ц.Сэрээтэр, хяналтын шүүгчээр Б.Төмөрбаатар ажилласан юм. Энэ барилдаан спорт сонирхогч биш хүний нүдээр харахад ч хэтэрхий том, илэрхий луйвар болсон тул Дагестанууд аваргын тэмцээнээ орхин явж, эсэргүүцлээ Путин руу захиа бичин илэрхийлж байлаа. Оросын чөлөөт бөхийн домгууд, Төрийн думын гишүүд нь хүртэл хэвлэлүүдээр ярилцлага өгөхдөө “Яах гэж Монголын хоёр шүүгчийг авчирсан юм бэ” гээд л Монголоор бол эсгий хийх газар нохой хэрэггүй гэдгийг хэлж байсан.

-Тиймээ. Ийм зүйл болж байсан. Тухайн үед би шүүгч Г.Сэрээтэрээс тодруулга авах гэсэн боловч Чөлөөт бөхийн холбоотой хүртэл холбоо тасарсан гэж хэлж байсан. Тэгэхээр энэ булхайтай шүүлтээс болж энэ удаа луйвардуулсан гэж та харж байна уу?

-Орос дотроо Дагестанчууд шигшээгийн гол цөмийг бүрдүүлдэг. ОХУ гэсэн нэрийн дор Дагестаны шүүгчид Олон улсын бөхийн холбооны бүрэлдэхүүнд байж л байгаа. Лебедевийн талд шүүлт хийж ялуулсынхаа төлөө манай шүүгчид мөнгө авсан гэж үздэг ч надад яг үнэнийг хэлэхэд тийм эх сурвалж, нотлох баримт байхгүй. Ингээд л дээр хэлсэнчлэн Дагестаны шүүгч нар нь олон улсын бөхийн холбоонд байдаг тул хариу нь ирж байгаа. Бид нарын хамгийн хариуцлагатай, олимпийн наадмын медалийн төлөөх барилдаан дээр бид нарыг шоглочихлоо.

-ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнээс хойш мөн олон улсын шинж чанартай тэмцээн болсон. Энэ үеэр юу ч ажиглагдаагүй юу?

-Манай Г.Амархүү гэж олон улсын хэмжээний мастер, одоо шүүгч хийж буй найз минь бий. Тэр Улаан-Үд, Агь, Эрхүүгийн Буриадуудтай найз юм. Гэтэл Буриадын чөлөөт бөхийн холбооны найз нь ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний дараа, яг зургадугаар сард “Танайхныг айхтар зууж байна лээ, дараа шүүлтэн дээр хариугаа авна гэж зуусан байна лээ” гэж хэлсэн байгаа юм. Би өөрөө зургадугаар сард чөлөөт бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээр АНУ-руу явсан. Лондонгоос Риогийн олимпийн циклд би эрэгтэй багтай хамгийн ойр байгаа хүн. Ингэж очихдоо би дэлхийн цомыг фэйсбүүкээр шууд дамжуулалт хийн тайлбартайгаар хүргэсэн. Монгол Улсын баг ОХУ-ын багтай нэг хэсэгт таарчихсан. Барилдаан эхлэхэд ОХУ-ын залуучууд ч өөрсдийгөө сэдэлжүүлсэн, айхтар хурц гарч ирж байгаа нь андашгүй байсан. Шүүгчдийн дунд ч Оросууд, миний өмнө хэлсэнчлэн “суганы үс” гэж хэлээд байгаа жижиг улсынх нь шүүгч нар ч байж л байсан. Тэр дэлхийн цом дээр Г.Мандахнаран Илиас Бекбулатов гэж Дагестан залуутай барилдахад бас л шүүлтийн улаан цайм луйвраас болж ялагдсан шүү. Би шигшээгийн дөрвөн багштайгаа хамгийн ойр байдгийн хувьд “Одоо яана аа, бид нарыг ингээд л хийгээд эхэлчихлээ” гэж ярьж байлаа. Улмаар шүүлтийн алдаанаас ч болсон, өөр бусад хүчин зүйлээс ч болж Оросын баг ялсан. Бид олимпийн өмнө хэрүүл, хэл ам хийхээс татгалзаж, хамгийн чухал даваандаа анхаарлаа хандуулах болсон. Өмнөх Монголын шүүгчдийн гаргасан алдаанд хариугаа авч байгаа юм байлгүй гэсэн сэтгэгдэлтэйгээр өнгөрөөсөн. Би ч тухайн үедээ тэсгэлгүй, фэйсбүүкийн шууд дамжуулалтынхаа үеэр “Төмөрбаатар, Сэрээтэр хоёроос боллоо шүү” гээд л хэлчихсэн.

-ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДҮРМЭНД ЗУРГААН МИНУТ ӨНГӨРСӨН Л БОЛ ЯМАР Ч ОНОО, ТОРГУУЛЬ БАЙХ ЁСГҮЙ Ч ЗӨРЧСӨН-

-Үнэхээр луйвар гэж үү. Манай бөхийг хугацаа дуусаагүй байхад баяраа тэмдэглээд эхэлчихсэн тул торгосон нь зөв гэж ярих юм?

-Ерөөсөө барилдааны төгсгөлд болсон асуудал шүү дээ. Манай Монгол 7:6 харьцаагаар хожиж байлаа. Чөлөөт бөхийн үндсэн хугацаа 6 минут байдаг. Тоглолт эхлээд 5 минут 42 секунд өнгөрчихсөн, 18 секунд үлдчихсэн байлаа. Шүүгч шүглээ үлээж, Наврузов хожигдож яваа тул энэ хугацаанд дайрлаа. Г.Мандахнаран эхлээд илэрхий хамгаалаагүй, зөрөөд тахимдлаа, мэхний үйлдэл хийлээ, Наврузов сугадсан хоёр гарыг нь гадуур нь уургалж дарж, хөшлөө. Хөшүүлсэн гараа сугалж татаж авлаа. Ингэж явсаар 5 минут 56 секунд болсон. Урьд шөнийн барилдааныг /ням гаригийн шөнө/ би одоо хүртэл үзэж сууна. Өчигдрийн барилдаанаас хойш би огт унтаагүй. Өөрийнхөө тайлбарласныг, юу болсныг цаг хугацаатай нь хамт хэдэн зуун удаа үзлээ. Ингэхэд 5:56 минутаас буюу дөрөвхөн секунд үлдсэн байхад манай тамирчин илэрхий зугатаж барилдсан. Харин 5:58 цагт дэвжээний шүүгч оноо заасан. Барилдааныг журмын дагуу гурван шүүгч дэнсэлж байсан. Барилдаан дуусахаас хоёрхон секундын өмнө ховор тохиолддог, бараг байдаггүй ийм шүүлт хийсэн нь санаатай үйлдэл гэж хэлж болно. Гэтэл дэвжээний шүүгчээс бусад хоёр нь буюу барилдааны ахлах болон дэвжээний хажуугийн шүүгч хоёр дэмжээгүй. Ингээд л зургаан минут дуусчихсан. Гэтэл чөлөөт бөхийн дүрмэнд зургаан минут дуусчихсан хойно ямар нэгэн оноо, торгууль байх ёсгүй, байдагчгүй, барилдаан дууссан л бол дууссан. Хамгийн хачирхалтай нь барилдаан дуусаад, баяр тэмдэглээд эхэлчихсэн байхад гэнэт л нэг оноо нэмчихсэн. Хоёр багш ч дүрмээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа улс, залуудаа тамирчин байж, өдгөө дасгалжуулагч хийж байгаа юм чинь дүрмээ нэвтэрхий мэдэлгүй яах юм. Гэтэл дүрмээ зөрчин байж, зургаан минут дуусчихсан хойно Г.Мандахнаранг дөрвөн секунд ухарч хамгааллаа гээд оноо нэмчихсэн.

-Өмнө нь ийм тохиолдлууд байв уу?

-Би арав гаруй жил тайлбарлагч хийсэн. Энэ хугацаанд Чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлдэг ОХУ, АНУ, Япон, Азарбейжан, Иран зэрэг орны тамирчдыг үндсэн цаг нь дуусаагүй байхад дөрөв байтугай 10 гаруй секунд дутуу байхад нэг хуруугаа гозойлгож гүйгээд л, баяраа тэмдэглээд, өрсөлдөгчийнхөө дух руу алгадаад л явсаар үндсэн цагаа дуусгадаг. Үндсэн цагаа дуусгаагүй байхад баяраа тэмдэглэж эхлээд, үндсэн цагаа дуусахад гараа өргүүлээд ялалтаа авч байсан тийм тохиолдлыг би өчнөөн харж байсан, өчнөөн тайлбарлаж байсан. Ийм юманд өөр орны бөхчүүлийг алдаа гаргалаа гэж ялагдуулдаггүй байж манай орны бөхийг албаар ингэж байна, Монголчуудыг нийтээр нь доромжилж, манай медалийг хулгайлчихлаа. Энэ бол дүрмээ улаан цайм зөрчсөн явдал шүү. Зарим хүмүүс жудо бөхтэй андуураад байна. Жудо бол барьцтай бөхийн төрөл, чөлөөт барьцгүй бөхийн төрөл. Хоёр хүний бие нэвт норчихсон, нэвт хөлөрчихсөн байхад зугатаж хамгаалах нь түгээмэл үзэгдэл. Сүүлийн цөөхөн секундэд манай тамирчин байтугай дэлхийн айхтар айхтар тамирчид бүгд л зугтаж хамгаалдаг. Энэ бол байдаг л зүйл. Барилдаж үзсэн улсууд Мандахаагаа бүгд л хайрлаж, хамгаалж байна. Барилдаж үзээгүй, чөлөөт бөхийн сүүлийн секундын хамгаалалтын талаар мэдэхгүй хүмүүс л цахим орчинд элдэв юм ярьж байгаа. Би энэ хоёр бөхийг хоёуланг нь тайлбарлаж хүргэсэн, жудод ийм хамгаалалт хийсэн бол ярих юмгүй торгуулж болно, гэтэл энэ бол барьцгүй бөхийн төрөл гэдгийг дахин дахин хэлмээр байна.

-Энэ удаагийн олимпод манай хэд хэдэн тамирчид яг үүн шиг харамсалтайгаар тэмцээнийг дуусгасан. Боксын Л.Отгондалайгийн хувьд дүрмийн дагуу эргэн заргалдах боломжгүй байдаг юм билээ. Чөлөөтийн бөхийн төрөлд эргэн заргалдах боломж байдаг болов уу?

-Нэгэнт тоглолт дуусч, өрсөлдөгч тамирчны гарыг нь өргөөд, шагналын тавцан дээрээс медалиа энгэртээ зүүчихлээ. Явчихсан, баталгаажуулчихсан, дэлхий даяар бүгд харчихсан. Гэхдээ чөлөөт бөх ямар луйвартай спорт гэдгийг л харуулж чадлаа. Өчигдөр Цогоо ах, Баяраа ах хоёр буу байсан бол тэр шүүгчийг буудах нь байна шүү дээ. Мандахнаранг хар нялхаас нь хамт байж, өдий олон жил ингэж хичээж ирчихээд анх удаа бас сүүлийн удаа олимпод ороод илт луйвардуулж ялагдаж, доромжлуулчихаад цочирдолд оролгүй яах юм бэ. Эргээд харахад энэ хоёр дасгалжуулагч хувцасаа тайлж шидсэнээрээ Риогийн олимпийн нүцгэн үнэн энэ байлаа гэдгийг хэлж чадлаа, хөшигний ард ийм л булхай явдаг юм гэдгийг үзүүлж чадлаа. Аргаа барж байна шүү дээ.

-ХАРИН Ч СЭТГЭЛЗҮЙН БЭЛТГЭЛ САЙТАЙ ТУЛДАА МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР ДЭЭШЭЭ ГАРСАН-

-Ард түмэн эргээд хүрэл медалийг өгчих болов уу гэх хүлээлт өнөөдрийг хүртэл байна шүү дээ?

-Би итгэхгүй байна. Нэг талаараа ядуу орны зовлон гэх юм уу даа /санаа алдав. сурв/ 1988 онд болсон Москвагийн олимпоос Ж.Даваажав, Д.Оюунболд гэдэг хоёр хүн чөлөөт бөхийн төрлөөр мөнгө, хүрэл медаль авснаас хойш 36 жилийн турш Монголын чөлөөт бөхийнхөн энэ удаагийнхтай нийлээд найман олимпод нэг ч медальгүй байна. Энэ бараан цувралыг өчнөөн жил таслах гэж Монголын чөлөөт бөхийнхөн явсаар, энэ олимпод найдвар байсныг харамсалтайгаар алдлаа.

-Г.Мандахнаранг сэтгэлзүйн бэлтгэлгүй байсан гэх улс ч байх юм?

-Хар үгээр хэлбэл Узбекстан бол Оросын “суганы үс”. Би 2006 оноос хойш 10 жил тайлбарлагч хийж байна. Багадаа би өөрөө чөлөөт бөхөөр хичээллэж байсан. Энэ тогоон дотор би хар нялхаасаа л өссөн. Зарим хүмүүс 2012 оны Лондонгийн олимпоос 2016 оны Риогийн олимп хүртэлх дөрвөн жилийг л ярьж байна. Манай Мандахнаран 1998 оноос хойш энэ спортоор хичээллэж байна. Спортын асар өндөр ачаалалтай хүнд бэлтгэлийг 18 жилийн турш хийсэн байна.  Энэ жил 30 настай найз минь “Энэ жил найзынх нь сүүлийн олимп шүү” гэж хэлээд явсан. Г.Мандахнарангийн маань аав энэ зун өөд болсон. Түүний эхний бөгөөд эцсийн олимп байлаа. Жудо, буудлага, эмэгтэй чөлөөт гээд Монголын ард түмний найдвар тавьж байсан бүх л тэмцээнүүд өндөрлөсөн. Эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн сүүлийн хоёр жинд эцсийн найдвар Г.Мандахнаран байлаа шүү дээ. Хүмүүс “ямар сэтгэлзүй муутай юм, хэдхэн секунд тэсчихгүй яасан юм” гэж байна. Биш, харин ч сэтгэлзүйн энэ дарамтыг тэсч, сэтгэлзүйн бэлтгэл сайтай тулдаа дээшээ гарч ирж, медалийн төлөө барилдлаа. 2013, 2014 онд дэлхийд хүрэл авсан, 2015 онд дэлхийд хүрлийн төлөө барилдаж тавдугаар байранд орсон. Энэ онд олимпод тавдугаар байранд орлоо. Сүүлийн дөрвөн жилийн турш дөрвөн том тэмцээнд Г.Мандахнаран маань финалдаж, дэлхийн хэмжээний бөх гэдгээ харуулж, Монгол улсын нэр төрийг авч гарч чадлаа. Гэтэл өчигдөр байж боломжгүй луйвар гарчих юм. Гэхдээ энэ луйврын ачаар АНУ-ын Чөлөөт бөхийн холбоо, Японы Чөлөөт бөхийн холбоо “Монголын бөх ялсан” гэсэн албан ёсны мэдэгдлээ  хийж, BBC, CNN гээд дэлхийн томоохон хэвлэлүүдэд Монголын тамирчны ялалтыг луйвардсан тухай мэдээллүүд цацагдлаа.

-Риод байгаа хэдтэйгээ холбоо барив уу?

-Холбоо барьсан. Уйлаад л байна, маш хүнд байна. Хүний олон жилийн хөдөлмөр, шударга бус шүүлт. Мэдэхгүй л юм, бидэнд их хүнд байгаа.

-Тамирчид маань хэзээ ирэх юм бол?

-Энэ сарын 26 хавьцаа ирэх сурагтай байсан.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6