Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Энэ онд багтаан бүртгэлтэй таксины тоог нэмнэ
Image
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна
Image
Эрчүүдэд: Төгс хувцасны шүүгээг бүрдүүлэх 10 загвар
Image
Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа
Image
Америк хосын барьсан "мөрөөдлийн" монгол гэр
Image
Цэргийн төв эмнэлэгт зөөврийн хүчил төрөгчийн аппарат хандивлалаа
Image
Бүх аймгийн Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын газар автомашинтай боллоо
Image
Европын Холбооноос Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо
Image
"Энэ хүнд эрсдэлтэй нөхцөлд давхар эрсдэл дагуулан иргэдээ Энэтхэгээс авчирсанд баяртай байна"
Image
Хүүхдийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй, хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөв
Image
Найман удаагийн нислэгээр 2000 иргэнээ татан авна
Image
Нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна
Image
Ө.Энхтүвшин: Галын шугамд ажиллаж байгаа албан хаагчиддаа 6-р сарын 15 гэхэд орон сууцны түлхүүрийг нь өгмөөр байна
Image
Монголын хачигт энцефалитын талаар “TBE book” ном хэвлэгдлээ
Image
Өнгөрсөн, одоо, ирээдүй: График дизайн
Image
Наран шарлагын газар байгуулахыг дэмжсэн бичгийг гуйвуулсан
Image
Ай Вэйвэй зурагтай маскаар хандив босгож байна
Image
Сонгуулийн сурталчилгааны үед уулзалтыг 2 цагаас хэтрүүлэхгүй, хоорондоо 1.5 метрийн зайтай байна
Image
Европын холбоо Монголд 50.8 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ
Image
Зургаадугаар сард тусгай нислэгээр ирэх иргэд сонгуульд оролцох боломжгүй
Image
Э.Мөнхсайхан: Ардчилсан нийгмийн амин сүнс нь бие даасан үзэл бодолтой иргэд юм
Image
О.Дашпагма: Уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 0-1 насны хүүхдийг дархлаажуулж байна
Image
Миннеаполис хотын дарга ажлаа хийхгүй бол Трамп цэрэг илгээнэ гэлээ
Image
Энэтхэгээс ирсэн иргэд: Эх орондоо ирсэндээ туйлын баяртай байна
Image
МХЕГ: Өвчлөл бүртгэгдсэн улсаас цахимаар бараа худалдан авахгүй байхыг анхааруулж байна
Image
Залхуу хүнд зориулсан зурагт хөтөч: Ажлын бүтээмж нэмэх 7 дадал
Image
Асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тасаг байгуулагдлаа
Image
Хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч, сувилагчийг чадавхжуулж байна
Image
Хонгконг: Баривчлагдсан хүмүүсийн 100 орчим нь хүүхдүүд байна
Image
БНСУ-ын банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшин буюу 0.5 хувь болгон буурууллаа
Image
Ж.Амгалан: Тусгаарлах байрнаас гараад 14 хоног гэртээ байх ёстой иргэд бааранд орсон тохиолдол гарлаа
Image
Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн гэдгээ "Fitch" агентлаг мэдээлсэн
Image
COVID-19-ийн батлагдсан тохиолдол 179 боллоо
Image
Ногоон зээлийн шалгуурыг бууруулъя
Image
Увс аймгийн Өмнөговь сум "Баруун бүсийн шилдэг сум"-аар шалгарлаа
Image
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр болон шилжин томилогдсон шүүгчдэд шүүгчийн үнэмлэх гардууллаа
Image
Ч.Хишигчулуун: Марзан Шарав ар хүрээ хийдэд шавилдаг байхдаа торгоны замаар өнгөрсөн жуулчдын хөргийг зурдаг байсан
Image
Instagram дээр заавал дагах 7 тейстмейкер
Image
Бразил улс хүн амынхаа 0.4 хувийг “covid-19" илрүүлэх оношилгоонд хамруулаад байна
Image
Хар арьст залуу цагдаад өвдөглүүлж нас барсны дараа АНУ-д эсэргүүцлийн жагсаал өрнөлөө
Image
Ирэх долоо хоногт ХОЁР ӨДӨР бүх нийтээр амарна
Image
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
Image
Өмнөд Солонгосын онлайн худалдааны агуулахад дэгдсэн коронавирусийн тархалт хяналтаас гарч болзошгүй байна
Image
Дөрөвдүгээр сард 710 иргэнд ипотекийн зээл олгожээ
Image
Билгийн тооллын 7 2020 оны 5 сарын 29
Image
Дональд Трамп сошиал медиа компаниудын хяналтыг чангатгахыг үүрэг болгосон захирамж гаргалаа
Image
2020 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Image
Ц.Цолмон: Уучлаарай, Монгол Улс дампуурлын ирмэгт ирчихээд байна
Image
"Алтан өргөө 2020"-ын бүтээлүүд эхнээсээ тодров
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
АРВАНХОЁРДУГААР САРЫН 25-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
Х.Баттулга: Ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүнс өнөөдөр Үндэсний аюулгүй байдалд нэн тулгамдсан асуудал болоод байна
Image
С.Гантогоогийн тухай таны мэдэхгүй 5 баримт
Image
Д.ЦОГТБААТАР САЙД БНФУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
Зул сараар ирсэн хайр /Өгүүллэг/
Image
УДАМ ДАМЖСАН “УДИРДАГЧИД”
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
Кэйт Аптон жирэмсэн
Image
6000 жилийн настай титэм олдлоо
Image
ТБХ: Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив
Image
МУГЖ Б.САРАНТУЯА КАЗАХСТАН УЛСАД ТОГЛОЛТОО ХИЙНЭ
Image
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН БАЙНА
Image
ИРАН УЛС "ЛАЛЫН УЛС"-ЫН 8 ГИШҮҮНД ЦААЗЫН ЯЛ ОНООЖЭЭ
Image
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДАД ШАЛГАЛТ ЯВУУЛАВ
Image
Мэтгэлцээнээр Клинтон сул тал ихтэй, Трамп сэтгэл зүйн шоконд амархан ордог нь тогтоогдлоо
Image
Умард Солонгос ямар ч онгоцыг урьдчилан анхааруулахгүйгээр унагана гэв
Image
75 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадам
Image
ХОТЫН ЗАХИРАГЧ НОБГ-Т ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТЕХНИК ХЭРЭГСЛҮҮД АВЧ ӨГӨХӨӨР БОЛОВ
Image
Танай хаяг дээр танихгүй хүн бүртгэлтэй байвал хэсгийн хороондоо хандаарай
Image
ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ТАРХАЛТ ЗОГСЧЭЭ
Image
ОДОО Л БИД ЁРООЛ РУУГАА ДӨХӨЖ ЯВНА - Нийтлэл нэвтрүүлэг
Image
ЖИҮ ЖИЦҮГИЙН ТАМИРЧИН Ц.УДВАЛ АЗИЙН НААДМЫН ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ХҮЧ ҮЗНЭ
Image
А.Энхбаяр: Солонгост Активын удирдлагын компани нь чанаргүй зээлийг чанартай болгох менежментээр ажилладаг
Image
УИХ-ын гишүүн асан Г.Уянгын "цочирдом" шинэ төрх
Image
Гурван яам дэргэдээ цэцэрлэг байгуулна
Image
“Олон улсын Таеквондогийн Монголын холбоо”-ны ерөнхийлөгчөөр ОУХМ Ч.Чимэд-Отгон сонгогдлоо
Image
Улаанбаатар хотод 17 хэм
Image
2017 оны хамгийн дур булаам даашинзтай алдартнууд
Image
Хүүхдээ монгол ёсоор хүмүүжүүлье!
Image
Image

”Бидний цөөхөн Монголчууд” төсөл Налайх дүүргээс эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан М.Зоригтын санаачлагаар "Бидний цөөхөн Монголчууд" төслийг эхлүүллээ. Уг төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа М.Зоригтын төрсөн нутаг Нийслэлийн Налайх дүүргийн Соёлын төв ордонд өчигдөр /2017.01.18/ болов.
 

 

Төслийн баг 12 хүний бүрэлдэхүүнтэй, туулах чадвар сайтай гурван автомашинтайгаар Монгол орны 21 аймаг, 400 гаруй сум, сууринд нэг бүрчлэн хүрч, нутаг нутгийн зан заншил аж байдлыг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан баримтжуулж, мэргэжлийн өндөр түвшний цогц архив буй болгохоор төлөвлөжээ. Тэд Монгол орныхоо нэг ч аймаг, сум, сууринг үлдээлгүй тойрон аялах аж.  

 

Тэдний гол зорилго нь XXI зууны Монголчууд хэрхэн аж төрж байсан хийгээд өнөөгийн Монголчуудын ахуй амьдрал, онгон дагшин байгаль хоорондын шүтэлцээ, уламжлалт ёс, зан заншил зэргийг түүхэнд тэмдэглэн үлдээхэд оршиж буй юм байна.

 

Төслийн багт гэрэл зурагчид багтсанаас гадна МҮОНТ-ийн уран бүтээлчид ч багтсан аж. Учир нь тойрон аяллын хүрээнд 400 гаруй цуврал нэвтрүүлгийг олон нийтэд хүргэх юм байна. Мөн Монгол орны 245 мянган км замыг гурван жилийн хугацаанд туулж, бүрэн хэмжээний кино, 10 баримтат кино, 20 ном товхимол бичиж үлдээхээр төслийн багийнхан зориг шулууджээ.

 

Төслийн удирдагч Мөнхчулууны Зоригтоос төслийн зорилго, үр дүнгийн талаар тодрууллаа.

 

 

-Яагаад энэ төслийг санаачлан хэрэгжүүлэх болов?

 

-Өнгөрсөн зун би хадлангаа хураангаа "Шүүдэр дундуур" хэмээх уран сайхны киног уран бүтээлч нөхөдтэй хамтран хийж, олон нийтийн хүртээл болгосон юм. Энэхүү киногоор дамжуулан Монголчуудын ёс заншил, хүн хоорондын харилцаа, залуу үеийнхэн өвөг дээдэстэйгээ харилцах ёс суртахууныг харуулахыг бодсон. Энэ кино маань олон нийтэд ихэд таалагдсан бололтой юм. Тийм ч учраас би киногоо Монгол орон даяар үзүүлмээр санагдсан. Мөн бидний хэдэн нөхөд өнгөрсөн онд БНСУ-ын 663 км замд унадаг дугуйгаар аялаад ирсэн. Дугуй унаад явж байхад надад нэг зүйл маш хүчтэй эмзэглэл төрүүлсэн. Тэр нь Монголчууд бид үнэхээр цөөхүүлээ юм билээ. Өмнөд Солонгосын газар нутаг манай Хөвсгөл аймгийн газар нутгаас бага шүү дээ. Тэгэхэд Хөвсгөл аймгийн газар нутагтай дүйцэхүйц хэмжээтэй тэр  газар нутагт 58 сая хүн амьдарч байна. Гэтэл бид энэ их уудам тал нутагт ердөө 3 сая хүн амтай амьдарч байгаа нь бидний Монголчууд дэндүү цөөхөн юм даа гэдэг эмзэглэл төрүүлсэн. Цөөхүүлээ ч гэсэн дэлхийн талыг эзэлж явсан түүхтэй. Хүний тоогоор биш эв нэгдэл, их ухаан, хайр энэрэлээр цөөнөө мэдэрсэн болохоор л тэр биз. Гэтэл өнөөдөр бид нутаг усаараа нэг, намаар нэг хуваагдчихсан байх юм. Байдаг эрч хүчээ өөр хоорондоо маргалдаж үрээд байх шиг. Бидний цөөхөн монголчууд цаашид хөгжихийн тулд нэгдэх ёстой юм байна гэдэг зүйлийг л хэлмээр санагдаад болдоггүй. Тиймээс л эх орноо бүтэн тойрохоор шийдсэн.

 

-Яагаад Налайх дүүргээс  төслөө эхлүүлж байна вэ?

 

-Энэхүү төслийг миний аавын нэрэмжит Мөнхчулуун сангаас санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Налайх хот миний аав, ээжийн хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан нутаг. Энэ газарт бидний хүүхэд нас, амьдралын нэгээхэн хэсэг өнгөрсөн. Тиймээс энэ нутгаас эхэлж байна. Налайх дүүрэг маань Улаанбаатар хотын наран ургах зүгт байрладаг учраас мөн билэгшээж аяны гараагаа эндээс эхэлж байгаа юм.

 

-Эндээс хаашаа хөдлөх вэ?

 

-Монголчууд бид аян замд гарахын өмнө сайн өдрийг хардаг. Холын аян замд гарах, аливаа зүйлийг эхлүүлэхэд шинийн 15 сайн байдаг гэж ахмад буурлууд хэлдэг. Энэ нь шинэ цагийн тооллоор гуравдугаар сарын 13-нд тохионо. Тэр өдөр бид наран ургах чигт гараад  аялалаа эхлүүлнэ дээ.

 

-Энэ төслийн үр дүн, зорилгыг та юу гэж харж байна вэ?

 

-Би XXI зууны эхэн үеийн Монголчуудыг түүхэнд баримтжуулж үлдээх зорилго тавьж байгаа. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн газартай хамтран ажиллахаар болсон. Тухайлбал "Нэпко" ном хэвлэлийн компанитай хамтран 30 орчим ном бүтээл гаргана. Үүний 20 гаруй нь гадаадын зах зээлд борлуулагдах юм. Үлдсэнийг нь дотоодын аялал жуулчлалыг дэмжих, хүмүүсийн мэдэхгүй бүхнийг танин мэдүүлэх, хүүхдүүдэд эх орноо таниж мэдэхэд хэрэг болохуйц ном гаргах бодолтой байна. Мөн гэрэл зураг сонирхдог хүний хувьд миний том амбийц бол монголынхоо  хүн амын 60-70 хувийн хөрөг зургийг авах санаа бодол бий.

 

-Орон нутгийн авьяастнуудыг алдаршуулна гэсэн үү?

 

-Тийм ээ. Сум, суурин бүр биднийг очихоос урьтаж орон нутгийнхаа өнөөгийн байдлыг харуулах шилдэг таван урлагийн үзүүлбэр бэлдэж байгаа. Урлагийн үзүүлбэрийг бид мэргэжлийн өндөр түвшинд бичиж хадгална. Мөн нутаг орныхоо түүх, домгийг ярих таван хүн бэлтгэгдэж байгаа. Энэ ч мөн үнэ цэнэтэй зүйл болж үлдэх юм.

 

-Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй замд гарах вэ?

 

-Гэрэл зурагчдын, баримтат киноны, телевизийн нэвтрүүлгийн гурван машинтай аялалд гарч байна. Хоёр чиргүүлтэй. Түүн дээрээ майхан, сав суулгаа багтаагаад явж байгаа.

 

-Саваагүй асуулт. Та өмссөн байгаа "Хадлан"  загварын дээлний ур хийц, үнэ өртгийн талаар сонирхуулахгүй юу?

 

-Өнөөгийн биднээс ёс уламжлал улам улам хөндийрөөд байх шиг надад санагддаг. Өнөөдөр жавартай хүйтэн байна. Ийм нөхцөлд би сэгсүүргэн үстэй дээл өмсөөд зогсож байж болох байсан. Гэтэл би үстэй дээл, европ хувцаснаас дутхааргүй дулаан, нано технологоор хийсэн дээл өмсөөд зогсож байна. Энэ дээл цас, бороонд нэвтрэхгүй. Дотроосоо дулаан үйлдвэрлэдэг. Дотуураа би дан цамцтай л зогсож байхад даарахгүй байна. Тэгэхээр бид уламжлалт дээлнээсээ татгалзалгүй ая тухтай, дулаан хувцасаа өмсөж болж л байна.

 

-Борлуулалт маш сайн байгаа гэсэн үү?

 

-Хэдэн сараар л оочер, дугаартай байдаг гэсэн шүү.

 

Төслийн нээлтэд оролцохоор Налайх дүүргийн өндөр настнууд хүрэлцэн ирсэн байв.  Мөн дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд оролцож төслийн удирдагч М.Зоригтод талархал гардуулсан юм.

 

 

Мөн Налайх дүүргийн гэрэл зурагчин Сүхбаатар төслийн удирдагч М.Зоригтод тус дүүргийн "Майхан" хайрханы гэрэл зургийг гардуулж, аялалд нь  ерөөл өргөн, аяны дөрөө мялаав. Түүнийг төслийн баг хэдий нь бүрдсэн ч  багтаа авч хамтран ажиллах болсноо М.Зоригт мэдэгдлээ.

 

 

Сонирхуулахад төслийн багийнхан очсон газар нутаг бүртээ "Шүүдэр дундуур" уран сайхны киног олон нийтийн хүртээл болгох юм байна. Энэ удаад төслийн танилцуулгын дараагаар Налайх дүүргийн ард иргэдэд үнэ төлбөргүй үзэж сонирхууллаа. Ийнхүү "Бидний цөөхөн Монголчууд" төслийн танилцуулга амжилттай зохион байгуулагдав.

 

Төслийн ач холбогдол, үр дүн нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийд гайхагдсан соёлын үнэт өв болно гэдэгт итгэж байна. Алтан шар зам өлзийтэй байж, аяны богц дүүрэн байг ээ.

 

 

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6